Дэлхийн оньсон тоглоомчид манайд чууллаа

Сонирхуулахад, дээрх музей нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн 1955 оноос эхлэн бүтээсэн оньсон тоглоомын үзмэрүүд аж. Ийм төрлийн музей дэлхийн хэмжээнд хоёрхон байдаг ба нөгөө нь АНУ-ын Калипорни муж улсад бий гэнэ. Түүнчлэн оньсон тоглоомоор наадахад хүүхдийн хүмүүжил төлөвшиж, хэвшмэл сэтгэлгээ өөрчлөгддөг сайн талтай. Мэн нууц авъяас илэрч, урт насалдаг нь энэ тоглоомын ач юм байна. Харин Монголын оньсон тоглоом нь бодит дүреээр хийгдсэнээрээ онцлог гэнэ. Үүнийг З.Түмэн-Өлзийн урласан яст мэлхий, Сүхбаатарын талбай зэрэг бүтээл нь батлах юм. Гэтэл бусад оронд гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй хялбар төрлийн оньсон тоглоом бүтээж байгаа гэнэ.
Чуулга уулзалтын үеэр Оньслох ухааны олон улсын академийн Ерөнжийлөгч АНУ-ын иргэн Жерри Слокумтай товч ярилцлаа.
-Та байгууллагынхаа талаар сонирхуулаач?
-Манай байгууллага 1958 онд байгуулагдсан. Лос-Анжелос хотод төвтэй, дэлхийн 170 орчим орны оньсон тоглоом сонирхогчдыг эгнээндээ багтаасан. Жил бүр аль нэг оронд чуулдаг. Энэ жил танай оронд чуулж байгаадаа баяртай байна. Би анх2001 онд танай оронд ирээд энэ музейг үзээд их баярласан. Надтай адил сонирхолтой хүн байдаг юм байна гэдгийг мэдсэн.
-Монголын оньсон тоглоомын онцлог юу вэ?
-Танай орны оньсон тоглоом бодит дүрсээр хийгддэг. Мөн гараар хийгддэг нь онцлог юм. Оньсон тоглоомч Түмэн-Өлзий бол сайн зохиогч гэж би боддог. Учир нь тэр дахин давтагдашгүй олон бүтээл хийжээ.
-Та хэзээнээс энэ чиглэлийг сонирхож эхлэв?
-Намайг хүүхэд байхад манай эцэг буу зэвеэг авчирч өгдөггүй байсан. Дандаа угсардаг тоглоом бэлэглэдэг байлаа. Энэ үеэс л сонирхож эхэлсэн, жараад жилийг үүнд л зориулж байна.
(өдрийн сонин 2004.08.06 194)