Жинхэнэ ардчилсан хувцас буюу жинс

Жинс урладаг нэг гол материалыг дэним хэмээдэг. Францын Нимо хотод нэхдэг байсан серж гэдэг зотонг Serge de Nimes гэж нэрлэдэг байж. Yүнийг Англи руу экспортолдог баснаа төдөлгүй англичууд энэхүү эдийг нэхэх болжээ. Эд л шинэ тив рүү энэхүү ёрогийг нэхэх технологийг аваачсан байна. Тодруулбал, Английн Иоркширээс нүүж ирсэн нэхмэлчид 1638 оноос Массачусетст өөрсдийн бяцхан үйлдвэрээ байгуулан дэним нэхэж эхэлсэн байна. 1789 онд Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон тус үйлдвэрээр зочлон дэним хэрхэн нэхэж байгааг сонирхсон гэдэг. Тэр үед энэ үйлдвэрт jean болсон denim-ийг хоёуланг нь нэхдэг байлаа.
Yүнээс 60 жилийн дараа Нью-Йоркийн хэд хэдэн мануфактор богино цээживч, аяны цув зэргийг хөх өнгийн жинсээр оёж рекламдаж эхэлсэн байна. Механикчид, зураачид хөх өнгийн дэнимээр ажлын хувцас хийн өмсдөг байсан бол арай зөөлөн jean-ээр зарим хүмүүс өмд оёж өмсөх болжээ. Гэсэн хэдий ч жинс жинхэнэ сонгодог дүр төрхөө олоогүй л байлаа.
Алтаар солиорсон тэнүүлч, хайгуулчид, уурхайчдын хувцас ая даахгүй амархан урагдчихдаг байсан нь зүйн хэрэг. Хаана хүмүүс амьдрал байна тэнд худалдаа наймаа байдаг энгийн хуулиар Нью-Йоркоос Сан-Францискод Леви Штраус хэмээгч шилжин ирж өөрийн худалдааны компаниа байгуулсан байна. Тэрээр 18 настайдаа эх, хоёр эгчийн хамтаар Германыг орхин Америкт худалдаа наймаа эрхэлдэг хамаатнуудаа бараадан ирж суурьшсан юм. Хэсэгтээ садангууддаа тусалж байгаад тус улсын иргэн болсон өдрөөс эхлэн бие даан бизнес эрхлэхээр шийджээ. Ингээд алтны орон болоод байсан Сан-Франциско руу үйлчлүүлэгч хайн одсон хэрэг шүү дээ. Сонирхолтой нь тэрээр Нью-Йоркийг орхихоосоо өмнөхөн Лоэб гэдэг нэрээ Леви болгон өөрчилсөн байна. Хэрэв ингээгүй бол бид Лоэб жинс гээчийг өмсөх байж.
Леви өөрийн үйлчлүүлэгчид болох алтны эрэлчид өмд нь тэсэхгүй дорхноо ноорчих юм гэж үглээд байгааг анзаарсан байна. Тэгээд бор өнгийн далбаагаар хэд хэдэн өмд оёулаад алтны эрэлчдэд санал болгоход тэд уухайн тас худалдан авсан байна. Yүний дараагаар далбааны материалаас дутахгүй бат бөх дэнимээр өмд оёулан борлуулж эхэлжээ.
1872 онд Леви Штраус оёдолчин Жакоб Дэвисээс нэгэн захиа авсан юм. Жакоб захиандаа Чиний өмдөнд таарах металл товч би хийлээ. Муу хүмүүс үүнийг өөрийн болгочих вий гэж би айж байна. Иймд хоёул энэ товчны эзэн байж яагаад болохгүй билээ. Учир нь надад патент авахад төлөх мөнгө алга гэжээ. 63 доллар гэдэг тухайн үедээ маш их мөнгө л дөө. Тэр үеийн жинсэн өмд нэг доллар 46 цент байсантай харьцуулахад ч тэр. Леви огтхон ч эргэлзэлгүй зөвшөөрч тэр хоёр халаас болон товч сайжруулсан гэдгээр зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна.
Эхэндээ оёдол бүрийн эхэнд төмөр тав хаддаг байснаа нэг удаа галд ээн зогсож байгаад эмзэг газраа хайрч орхисон эр гомдол гаргасан тул зөвхөн шаардлагатай оёдолд хаддаг болжээ. Харин 1886 онд Хос морьт таних тэмдгийг хүч чадлын илэрхийлэл болгон хадах болсон бол 1890-ээд оноос зэс тавыг ашиглах болсон юм. Арын хоёр халаасыг 1902 онд нэмж хийсэн байна. Энэ онд Леви Штраус 73 насандаа өөд болж дөрвөн зээдээ компаниа шилжүүлсэн юм.
Жинсний тухай яриа гэдэг нь Левайс-ийн тухай яриа гэсэн үг боловч Lee Cooper, Wrangler жинсүүд эрт цагийн хаан жинсүүд мөн үү гэвэл мөн. Бие барьсан жинсийг Wrangler фирм зах зээлд гаргасан бол Lee Cooper хамгийн залуумсаг хэв маягийг тодорхойлж байлаа. Гэсэн ч Leүi’s өнөөгийн бүх жинсний ерөнхий өнгө төрхийг бий болгосон бурхан жинс учир нэг талаар зөвхөн түүний тухай ярихад л хангалттай байж болох юм.
Орчин үед жинсийг хатуу даргар биш боловч бат бөхийг нь алдагдуулахгүйгээр биед эвтэй зөөлөн материалаар хийх болсон. Мэдээж дэним оролцоно л доо. Leүi’s Engineered jeans бол хамгийн сүүлийн үеийн технологи.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.04 дүгээр сар/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button