Ноолуур

Тасын булга гэж тас шувууны цээжин дээр бага зэргийн сайн чанартай ноолуур бий. Ёл шувууны цээжинд бүр ч сайн ноолуур байдаг гэнэ. Ийм ноолуур ердөө долоон микрон нарийн ноолууртай учир кг цэвэрлэсэн нь 10 мянган доллар хүрдэг гэнэ. Төвдийн өндөрлөгт амьдардаг нэгэн зүйл гөрөөс маш нарийн ноолууртай. Гэвч эдгээр амьтан ховроос гадна зэрлэг учир цуглуулах бололцоогүй юм. Хүйтэн орны уул талд нутагшсан ямаа ноолууртай байдгийг хүмүүс ажиглажээ.
XIX зууны үед Энэтхэг нь Английн колони байв. Тэндэхийн Кашемир муж Хималайн мөнх цаст ууланд байх. Тэндэхийн ямаа ноолууртай. Амбан захирагч ямааны ноолуурыг самнуулж утас ээрээд гоё даашинз хийн Английн хартан хаанд өргөн барьжээ. Чухам энэ үеэс ноолууран эдлэл үнэ хүрсэн чамин зүйл болж хувирав. Кашемирийн ямаанаас анх ноолуур авсан учир нэрийг нь ч кашемир гэх болжээ.
Дэлхий дээр маш олон ямаа бий боловч зөвхөн Хималайн нуруу, Хиндикушийн нуруу, Монголын хээр талын ямаа буюу хүйтэн орнынх нь л ноолууртай аж. Ноолуур хэдэн микрон нарийнаараа үнэлэгддэг. 16.5 микрон хүртэл нарийнийг нь каемир, 16.519 микроны хоорон дахийг кашгор гэж нэрлэдэг ба үүнээс бүдүүнийг нь нарийн ноос гэдэг байна. Одоо дэлхий дээр худалдагдаж буй ноолуураас хамгийн нарийн ширхэгтэй нь 11 микронтой зэрлэг янгирын ноолуур аж. Хятад, Монголоос заримдаа 12 микронтой ноолуур ч гардаг. Монголд Сүхбаатарын улаан, Завханы улаан, Баянхонгорын гэх мэт үүлдрийн ямааны ноолуур сайнд тооцогдоно.
Дэлхий дээр 10 мянган тонн ноолуур жилд самнаж авдаг аж. Хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад. Монгол улс дараа нь орно. Манай орон 1990 онд 4.5 сая ямаатай бол эдүгээ 11 саятай болжээ. Бараг гурван мянган тонн ноолуур авдаг. Манай анхны ноолуурын үйлдвэр 1970-аад оны үед ашиглалтад орсон. Одоо угаах, самнах, бэлэн бүтээгдэхүүн хийх нэлээд хэдэн үйлдвэртэй болсон аж.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.04 дүгээр сар/