Хөвсгөл далай

Далайн төвшнөөс дээш дунджаар 1650 метрт орших энэ нуур 2600 орчим ам.км талбайтай. Манай орны газар нутгийн дундаж өндөр далайн төвшнөөс дээш 1500 метр орчим юм. Хөвсгөл нуур УБ хотоос 150 орчим метрийн өндөрт байрлах ажээ. Дашрамд сонирхуулахад, манай оронд томоохонд тооцогддог Алтайн нурууны Даян нуур далайн төвшнөөс дээш 2232 метрийн өндөр байдаг аж.
Нуурын ус эрдэс давс, органик бодисын хольцоор тун бага тул уулын горхи шиг цэвэр тунгалаг. Олон арван метрийн гүн дэх загас жараахай аквариумд байгаа юм шиг тодорхой харагдана.
Хөвсгөл нуурын ус арванхоёрдугаар сард хөлдөөд зургадугаар сарын сүүлчээр баринтгаа бүрэн тайлдаг аж. Дээхнэ үед өвөл цагт Хөвсгөлөөр мөсөн замын авто тээвэр их хийдэг байв. Зундаа маш удаан бүлээсдэг тул наадмын дараахан гэхэд л нуурын мандал 11 градусаас илүүгүй, гүндээ 4 хэмээс хэтрэхгүй байдаг.
Хөвсгөл нутаг нь газар хөдлөлтийн идэвхтэй районуудын нэг бөгөөд Эгийн голын хөндий, Дархадын хотгор зэрэг нь томоохон цөмрөлүүдийн үр дүн гэдэг. 1920 онд улаантнаас зугтаан Хөвсгөл орчмоор Монголд ирж байсан Ф.Оссендовский өөрийн номондоо Хөвсгөл нуурын гүнд газар хөдөлж, галт уулын магма оргилох үед хүхэрт хордож үхсэан загас бөөнөөрөө хөвөн гарах юм уу, ямар ч салхигүй үед газрын гүний түлхэлтээс үүссэн том давалгаа гэнэт хуйлран гардаг тухай яриа сонссоноо бичиж үлдээжээ.
Хөвсгөл нуур нь манай орны байгалийн үзэсгэлэнт газрын нэг тул дотоод, гадаадын жуулчдын сэтгэлийг татсаар байна.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.06 дугаар сар/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button