Бие хамгаалах урлаг

Манай тооллын өмнөх IY зуунаас улбаатай бясалгалын хүчээр хүч, анхаарлаа төвлөрүүлэх, улмаар зэвсэггүйгээр биеэ хамгаалах ухаан Зэн буддизмын нэг хэсэг болон дэлгэрчээ. Ингээд лам нар арслан барыг биш юмаа гэхэд чоно нохойг зодчихдог болсон аж. Нударган зодооныг гол зэвсгээ болгосон бослого хүртэл гарч байв. И Хэ Тауны буюу Боксерийн бослого гэдэг нь нударгаар зэвсэглэсэн бослого байв.
Буддизмын сургааль урсгалаа даган хятад нэгэн оргилд хүрсэн нь Шао-лин юм. Зэн буддизм Солонгост нэвтрэхэд тэд өөрсдийн Таэквондотой болсон байна. Дорно дахины бие хамгаалах урлаг улмаар Окинава арал хүрсэн байна. Хожим уг арлыг япончууд өөртөө нэгтгээд өөрийн гэсэн бие хамгаалах, сэлэмгүй явсан ч гэсэн чононд идүүлчихгүй байх аргыг боловсруулжээ. Түүндээ Каратэ хэмээн нэр өгчээ. Їгчилбэл Нүцгэн гар гэсэн үг юм байна.
Каратэ нь өнөөдөр бие хамгаалах урлаг төдийгүй, спортын нэр хүндтэй салбар болон хөгжсөн байна.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.05 дугаар сар/