Анхны их сургуулиуд

Анхны их сургууль Тунист байгуулагдсан гэх мэдээлэл байдаг. Гэхдээ өнөөдөр Тунис гэж ч юу билээ, оюуны потенциал нь хаа билээ гэх хүн ч байдаг. Харин түүх бичлэгийн баттай баримтаар бол анхны их сургууль Европт газар газрын эрдэмтэн мэргэд ирж хичээл заадаг Studia generalia буюу Ерөнхий эрдмийн сургууль-ийн суурин дээр бий болжээ. Хамгийн анхны ийм их сургууль манай МУИС нээгдэхээс 854 жилийн тэртээ Италийн Болонья хотод байгуулагдсан юм. Түүнээс хойш 1150 онд Парисын болон Оксфордын, 1348 онд Прагийн Карлын их сургууль тус тус анхныхаа хичээлийн хонхыг цохижээ. Тал нутагт Чингис эзэн сууж хамаг Монголын хаан болоод уйгаруудаас бичиг үсэг авч байсан үе буюу 1209 онд алдарт Кэмбрижийн их сургууль нээгдэж байсан байх юм.
Америкийн анхны их сургууль Харвард юм. Харвардын их сургуулийг өөрөөрөө нэрлүүлсэн Жон Харвард бол анхны томоохон хандивлагчдын нэг байжээ. Сүүлийн жилүүдэд тус сургуульд нэлээд монголчууд суралцсаны нэг нь нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ц.Элбэгдорж билээ. Барууны их сургуулиуд бие даасан олон коллежоос бүрдэх нь бий. Тухайлбал, Английн Кэмбрижийн их сургуулийн 13 коллежийн долоо нь хувийн хэвшилд, үлдсэн нь улсын мэдлийнх байх жишээтэй.
Их сургууль шинжлэх ухаан олон салбараар сургах боловч тухайлсан зарим чиглэлээр алдарших нь бий. Чикагогийн их сургуулийн эдийн засгийн салбар их алдартай. Нобелийн шагналт эдийн засагчдын тал хувь нь энэ сургуулийнхан байдаг. Гэтэл А.Эйнштейний ажиллаж байсан Принстоны их сургууль онолын физикээр толгой цохидог.
Дэлхийн хамгийн олон оюутантай их сургууль бол АНУ-ын Калифорнийн их сургууль юм.
1971 оноос Их Британид туршиж эхэлсэн радио, телевизийн болон зайнаас сургадаг их сургуулийн тогтолцоо өдгөө олон газарт нэвтэрчээ. Мөн алдартай их, дээд сургуулиудын программаар хичээллэж, тэдний дипломыг олгох хэлбэр ч тархаад байна. Тухайлбал, Улаанбаатарт Москвагийн эрчим хүчний дээд сургуулийн дипломыг олгодог салбар бий.
Манай улсын анхны их сургууль МУИС 1942 он.д байгуулагдсан. Өдгөө манайд 200 орчим их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.05 дугаар сар/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button