Зөвшилцөн тохиролцох баримт бичгүүд гаргалаа

Үүнд
1.Тунхаг (Эх орон-Ардчилал эвсэл болон МАХН нь түүхэн нөхцөл, парламентын тэнцвэртэй байдалд дүгнэлт хийж, ард түмний хүсэл сонирхлыг дээдлэн Их эвсэл, Үндэсний эв нэгдлийн /зөвшилцлийн/ Засгийн газар байгуулах чин хүсэлтэй /good will/ байгаагаа харилцан болон нийт ард түмэндээ зарлан тунхагласан баримт бичиг)
2. Гэрээ (Их эвсэл, Үндэсний эв нэгдлийн /зөвшилцлийн/ Засгийн газар байгуулахад баримтлах үндсэн зарчмууд, байгуулагдсан Эвсэл, Засгийн газар үйл ажиллагаагаа явуулахад баримтлах зарчмууд, төрийн үйл ажиллагааны шинэтгэлтэй холбогдсон өөрчлөлт хийх шаардлагатай суурь хуулиуд болон хийх өөрчлөлтүүдийн үндсэн санааг агуулсан жагсаалт зэрэг улс төрийн үндсэн зарчмуудыг тусгасан баримт бичиг /одоо-гийн байдлаар зөвшилцөн тохиролцсон Зөвшил №1, хуралдааны тэмдэглэлийн хамт мэн энэ баримт бичигт хамаарагдана/
3. Хөтөлбөр (Үндэсний эв нэгдлийн /зөвшилцлийн/ Засгийн газрын Мөрийн хөтөлбөр буюу бодлогын үндсэн чиглэлийг /policy guidelins/ тусгасан баримт бичиг)
4. УИХ, Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, хуваарилалт (УИХ, Үндэсний эв нэгдлийн /зөвшилц лийн/ Засгийн газрын шиңэ бүтцийг тодорхойлж, бүрэлдэхүүнийг нь намууд тохиролцон хуваарилж, УИХ-ын анхдугаар чуулганаар сонгож томилох албан тушаалуудыг сонгож томилох өдрүүдийг УИХ-ын даргыг сонгосон өдрөөс эхлэн дэс дараатайгаар тохиролцсон хуваарь бүхий баримт бичиг)
5. Их эвслийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм (УИХ, Засгийн газарт асуудлыг оруулах, хэлэлцүүлэх, шийдвэрлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан, Их эвслийн бүрэлдэхүүн болох Эх орон-Ардчилал эвсэл болон МАХН-ын УИХ дахь бүлгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулсан, Их эвсэлд үйлчлэх ажлын албаны /Coalition administration/ үйл ажиллагааг нарийвчлан журамласан, Засгийн газрын зүгээс орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах үйл ажиллагааг зохицуулсан зэрэг Их эвслийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулж журам-ласан /дэгийн шинжтэй/ баримт бичиг)
Дээрх баримт бичгүүдийг тухай бүрт нь зөвшилцөн баталж, бүгд батлагдсан үед дээрх баримт бичгүүдийг нэгтгэн Үндэсний эв нэгдлийн /зөвшилцлийн/ эвслийн гэрээ хэмээн нэрлэж, УИХ-ын чуулганаар оруулан, УИХ-ын тогтоолоор батлах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
(өдрийн сонин 2004.08.09 196)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button