Казахстан, Туркээс төгсөгчдөд ажлын байр олддоггүй

Тэгээд саяхан МИАТ орон нутгийн нислэг алдагдалтай байдаг гэсэн шалтгаар үнийг нэмж орхисноор тийзийн үнэ 62 мянга болсон. Үнэ өсөөд удаагүй атал хэд хоногоос дахин нэмэгдэнэ гэсэн цуу яриа ойрын өдрүудэд чих дэлсэв. Ингээд бодохоор зарим нэгний хувьд энэ аймагт төреөгүй нь их юм гэх бодол эргэлдэхээр байгаа бизээ.
Баян-Өлгийн залуучууд Монгол, Казахстан, ОХУ, Туркийн их, дээд сургуулиудад суралцдаг. Казахстаны их дээд сургуульд сурах нь Улаанбаатарынхыг бодвол үнэ өртөг багатай байдаг. Бас тэнд суралцагсад сар бүр оюутны тэтгэлэг авдаг. Тэгээд ч оюутнууд дотуур байраар бүрэн хангагддаг төдийгүй төлбөргүй суралцдаг. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөр гэж шаналахгүй гэсэн үг л дээ. Туркд ч мөн адил. Харин ирж, очих замын зардалд нэлээд хэдэн төгрөг зарцуулагддаг юм билээ. Хэдийгээр дээрх улс орнуудад суралцахад өртөг багатай ч сүүлийн жилүүдэд Өлгийчүүд Улаанбаатар хот буюу дотооддоо хүүхдүүдээ суралцуулдаг болсон. Энэ нь бас учиртай. Хүссэн мэргэж-лээрээр суралцаад Өлгийд ажиллахын хувьд Монголын их, дээд сургуулийг төгссөн байх ёстой гэнэ. Монголдоо л их дээд сургууль төгсчихвөл хэн нэгний нөхөөсөөр ч хамаагүй, яаж ийж байгаад ажилтай болчихно. Харин Казахстан, Туркэд төгсөгчдөд тэр болгон хийх ажил олддоггүй. Орон тоо байлаа ч тэр бүр ажилд аваад байдаггүй гэвэл хилсдэхгүй. Үүний нууц, учир шалтгааныг олоход бэрх. Казахстанд сурвал 4-5 жил, Туркд бол дор хаяж 6-10 жилийн хугацаа шаардагддаг. Ийм их хугацаагаар суралцаад ирэгсдэд ажлын байр олддоггүй нь харамсалтай. Чухам ямар учир шалт-гаанаар дээрх улс орнуудад сурч, мэргэжил эзэмшигчид ажлын байргүй, гологддог болох нь тодорхойгүй. Энэхүү асуултын хариуг хүлээсэн ажилгүйчүүдийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Жилд 150 гаруй залуус шинэ мэргэжлээр төгсөж нутгаа зорьдог хэдий ч очоод ажилгүйчүүдийн эгнээнд орох нь мэдээж. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд залуус хот бараадах нь элбэг болсон. Өнөөдөр ажилгүйдэл Монгол улсын тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газар ажил-гүйдлийг багасгах талаар олонтаа ярьдаг ч тодорхои үр дүнд хүрэх нь ховор. Хөдөл-мөрийн биржээс хөдөө орон нутаг дахь ажилгүйдлийн талаар хийсэн судалгаанаас үзэхэд туе аймаг нь энэ үзүүлэлтээр тэргүүлеэн. Одоогоор туе аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 3052 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 783 хүнээр нэмэгджээ. Харин энэ он гарсаар ердөө л 370 хүн ажлын байртай болсон. Үүний 181 нь компанид, 61 хоршоонд ажилладаг.
Нийт ажилгүйчүүдийн 38,7 хувь нь эмэгтэй, 56,7 хувийг 16-34 насны хүмүүс эзэлдэг байна. Энэ нь хөдөлмөрийн насны 1000 хүн тутамд 59 ажилгүй хүн ногддог гэсэн үг. Уг нь арваад жилийн өмнө энэ аймагт ноос, цэмбэ, оёдлын гээд үйлдвэрүүд ажилладаг байсан. Гэтэл эдгээр улсын үйлдвэрүүд 1990-ээд оноос хувьчлагдаж эхэлснээр ажилгүйдэл гэх томъёолол жил ирэх тутам өесөөр байгаа. Баян-Өлгий аймаг нь ОХУ болон Хятад улстай хил залгаа болохоор нутгийн залуусын ихэнх нь наймаа бизнес рүү хошуурцгаах болсон ч ирээдүйд найдвартай ажлын байртай, амьжиргааны баталгаатай болохыг хүсч байгаа. Зах хязгаар энэ нутгийн залуусын ирээдүй тун бүдэг байгааг төр засаг анхаарах цаг нэгэнт иреэн санагдана. Гадаадад олон жил суралцаж, нарийн мэргэжил эзэмшсэн залуусын эрдэм, мэдлэгийг ашигладаггүйгээс тэдний ирээдүйн амьдрал улам бүрхэг болж байна.
(өдрийн сонин 2004.08.09 196)