Монгол туургатан оюутнууд Улан-Yдэд уулзана

Монголын туургатан залуус чуулга уулзалтын үеэр өөрийн оронд тулгамдаж буй асауудлаар илтгэл тавьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан туршлага солилцохоос гадна Дэлхийн монгол туургатан оюутан миссийн тэмцээн, спортын нөхөрсөг тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн чуулга уулзалтад АНУ, БНСУ, Япон, Тайвань, Орос зэрэг арав гаруй орны төлөөлөгч оролцох аж.
2002 онд Монгол туургатан оюутан залуучуудын наадам Улаанбаатар хотноо болсон бөгөөд Монгол туургатан миссээр Монголын загвар өмөгч Одтуяа шалгарч байжээ.
Энэ удаа тус наадамд 2003 оны оюутан мисс Ганцэцэг оролцох гэнэ. Тус наадамд түрүүлсэн гоо бүсгүй алтан эрдэнийн өргөмжлөл, 1000 ам.долларын эзэн болох ажээ.
/Өнөөдөр, 2004. 08.07, 184/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button