Бөхчүүд Хурд-ынхантай хамтран дуу бичүүлжээ

Цомогтоо яагаад ийм нэр өгөх болсон шалтгаанаа гадаадад сурч, ажиллаж байгаа монголчууддаа зориулан сэтгэлийн бэлэг болгосных хэмээн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярилаа. Тиймдээ ч эх орноосоо хол байгаа фэнүүддээ цомгоо үнэгүй тарааж өгч байгаа гэнэ. Хурд-ынхан шинэ уран бүтээлээ дагуулж нэгэн сюрприз бэлдсэн нь аварга Г.Өсөхбаяр, арслан Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран дуулсан Нутаг минь үнэртдэг дуугаа эл цомогтоо оруулжээ.
Дашрамд сонирхуулахад, тус хамтлаг энэ сарын сүүлчээр амьд хөгжмөөр тоглодог хамтлагуудын дунд Амьд хөгжмийн эрх чөлөө нэртэй томоохон тоглолт зохион байгуулах гэнэ. Уг наадамд оролцохоор БНХАУ-ын Бээжин, Хөх хотоос хамтлаг, дуучид саналаа ирүүлээд байгаа аж. Наадмын арга хэмжээг Спирт бал бурам компани ивээн тэтгэх юм байна.
/Өнөөдөр, 2004. 08.07, 184/