Монгол улсад хар тамхины аюул нүүрлэхэд ойрхон байна

Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжууд Монгол дахь мансуурагчдын тухай ярьсныг сийрүулье.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Толгойт дахь Наркологийн эмнэлэгт мансуурах донтой хунийг эмчлэх ёстой аж. Тэнд сүүлийн жилд морфинист буюу мансуурагчид эмчлүүлэх гэж огт ирээгүй гэнэ. Туе эмнэлгийн нэгэн эмч Мансуурах донтой хүмуүс Монголд тиим ч цөөн биш. Үүнээс болоод сэтгэцийн өвчтэй болсон нь ч бас байдаг. Шар хадны эмнэлэгт У гэдэг эмэгтэй эмчлүүлээд саяхан гарсан байна лээ. Тэр мансуурах донтон болоод олон жил болж байгаа. Түүнийг бүрэн эдгэсэн эсэхийг хэлэхэд төвөгтэй. Донтсон хүн хорт зуршлаасаа салах эсэх нь өөрөөс нь их шалтгаалдаг. Архичин хүн хэсэг зуур уухаа болиод дахидагтай яг ижил хэмээн ярив.
UВ Раlасе диско төвд шүдэнзнии хайцагтай мансууруулах бодис зардаг гэх яриа чих дэлеээд авлаа. Энэ талаар цагдаагийн нэгэн ажилтнаас лавлахад, Үнэн. Тун нууцлаг, цөөн хэдэн хүний хүрээнд байдаг юм. Заримыг нь баривчилж, арга хэмжээ авсан гэв.
Мэн нийслэлийн Баянзүрх дүүргийн XҮ хороололд оршин суух гадаадын иргэдийн зарим хүүхэд мансууруулах бодис хэрэглэдэг тухай яриа бий. Үүнийг ч дэзрх цагдаагийн ажилтан баталсан. Өмнөд хөршөес ирж зам, барилгын ажил хийж буй хятад иргэд бас хар тамхи хэрэглэдэг гэнэ. Мансуурдаг монгол залуусын ихэнх нь охидыг найрах зорилгоор, өөрөөр хэлбэл тэднийг өөрийн ухаангүй болгож ашиглах зорилгоор хар тамхины терлийн бодис хэрэглүүлдэг гэсэн судалгааны дүн ч байдаг аж. Охидын ууж буй зүйлд сэтгэцэд нөлөөлөх эм зэргийг тэд сэм хийдэг гэнэ. Охид эхэндээ үүнийг нь мэддэггүй ч яваандаа өөрийн эрхгүй мансуурахыг хүеэмжилж эхэлдэг юм байх. Ийм гаж зуршилтай болсон нэгэн охин Наркологийн эмнэлэгт хандаж байжээ.
Мансуурлын эерэг үндэоний төвийнхний хийсэн судалгааныхаа дүгнзлтэд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хөвгуүд олсны терлийн ургамлыг хатааж өөрсдөө боловеруулж татдаг бол, охид нь сэтгэцэд нөлөөт эмийг ууж хэрэглэдэг гэж дурджээ. Тэд 1000 хүнэх асуулга авахад 53 нь нэг буюу түүнээс дээш удаа мансууруулах бодис хэрэглэжүзсэн гэжхариулсан аж. Сэтгэл эмзэглуүлэм нь тэдний дийлэнх нь өсвөр насныхан болон залуус байсан юм. Үүнээс үзвэл Монголд мансууруулах бодис хэрэглэгч нь гадныхан ч бус манайхан өөрсдөө байдаг гэдэг нь ойлгомжтой байна. Үүгээр ч зогеохгүй эл үзэгдэл бодитой нүүрлэх аюул болоход ойрхон байна гэдгийг эмнэлэг, цагдаагийн, төрийн буе байгууллагын ажилтнууд хүлээн зөвшөөрч байгаа ажээ.
Хар тамхи, мансууруулах бодисын наймаа нь гэмт этгээдүүдэд асар их орлого олох суурь болдгоос гадна аливаа улсын үндэсний аюулгуй байдалд ноцтой аюул занал учруулж байдаг. Дэлхийн улс орнуудын түүхэнд дайтахын оронд хүүхэд, залууст нь хар тамхи хэрэглэх зуршил дэлгэрүүлэх замаар эрхэндээ оруулж сөнөөж байсан түүх бий.

Монголд хар тамхинаас болж шоронд орсон 2-3 хүн бий
Үнэхээр ийм байдаг аж. Гэхдээ энэ нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчил бага байна гэсэн үг биш. Шүүгч, прокурорууд хар тамхи, мансууруулах бодисын талаар дутмаг мэдлэгтэйн улмаас ихэвчлэн торгох, тэнсэн харгалзах ял оноогоод өнгөрдөг гэж цагдаагийн нэгэн ажилтан өгүүлэв. Хуульчдыг энэ талаар нарийн мэргэшүүлзх хэрэгтэй гэнэ. Эсбөгөөс хэрэгтнүүд ял завших, нөгөө талаар мансууруулах бодис хэрэглэх, худалдах хууль буе үйл ажиллагааг таслан зогеоож чадахгүйд хүрнэ.
Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбер 2000 оноос хэрэгжиж эхэлеэн бөгөөд уг ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газарт нэлээд хүч, хөрөнгө зарцуулан орчин үеийн лаборатор байгуулсан аж. Мэн үнэрч нохой ашиглаж байгаа нь сайшаалтай.
Гэсэн хэдий ч хар тамхийг бүрэн илрүүлэх хэмжээний техник, технолог Монгол Улсад хараахан нэвтрээгүй байгаа нь харамсалтай. Манай улсын хилээр хар тамхи нуун далдлан оруулж ирэх, ийм төрлийн ургамлыг гадаад руу гаргах гэсэн хэд хэдэн оролдлого гарсныг илрүүлеэн. Гэвч хэргийг мэдэлгүй өнгөрүүлэх магадлал багагүй байсан хэмээн цагдаагийн ажилтнууд ярьдаг юм билээ. Үүнээс гадна Засгийн газраас баталсан Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө ихээхэн дутагдалтай байдгаас хийсэн бодит ажил ховор, цаасан дээр л ажил хийдэг гэхэд хилсдэхгүй аж.
Хөтөлбөрт заасан үүргийг холбогдох хүмүүс нь биелүүл-дэггүй, хурал зарласан ч ирдэггүй, эсвэл төлөөний хүн явуулах зэргээр ач холбогдол өгч ажилладаггүй гэнэ. Ямартаа л цагдаагийн нэгэн ажилтан Архи, тамхинаас авч буй татварын ядаж 0.001 хувийг хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд зориулах юмсан гэж аргаа барж суух вә дээ. Түүний үзэж буйгаар, уг хөтөлбөрийг зөвхөн цагдаа, гааль, тагнуулын байгууллагын хийх ажил мэтээр орхигдуулж иреэн. Уг нь эрүүл мэкдийн болоод бусад олон байгууллага нэгдэж ажиллавал илүү үр дүнд хүрэх аж.
Мөн 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажил бараг хийгдээгүй гэдэг нь холбогдох албаны хүмүүстэй уулзаж байхад тодорхой байлаа.
Хэдийгээр Монголд мансууруулах бодисын хэрэглээ, уүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил цочрол өгөх хэмжээнд хараахан хүрээгүй ч батлан гаргасан хууль, хөтөлбөртөө ач холбогдол өгч ажиллахгүйгээр цаашдын их эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэдэг үлгэр. Өнөөдөр дэлхий дээр хар тамхи, мансууруулах бодисын худалдаанаас үүдэлтэй, хор хохирол улам ихэсч, тэсрэх бөмбөгнөөс ч илүү аюултайд тооцогдож буйгаас Засгийн газар нь хүч чармайлт тавин ажиллаж байгаа билээ. Гэтэл бидэнэ ажилд цалгар хандаж элдэв гачаал тоочиж суусаар нэг л өдөр мансууруулах бодис хэрэглэгч орон болж хувирах вий.

(өнөөдөр 2004.08.07 184)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button