Аавгүй өсч буй хүүхдүүд

Манай орны хувьд мансуурах үзэгдэл харьцангүй гайгүй боловч эцэггүй хүүхдүүд архи тамхи ажилгүйдэл, боловсролгүй болох энэ бүхэнд өртөмтгий байдаг байна. Тэд хар нялхаасаа муу санаатай болж хүмүүсийн хэлдгээр том толгой болдог. 1990-ээд онд зах зээлийн огцом өөрчлөлт ийм амьдаралтай айлд бүр ч хүнд туссан гэж болно. Яагаад гэвэл гэмт хэрэг үйлдэгсдийн ихэнх нь эцэггүй өссөн хүүхдүүд байдаг. Амьдарлын энэ бараан сүүдэр зөвхөн хүүхдэд биш тэдний ээжүүдэд дааж давшгүй зовлон авчирдаг. Сүүлийн жилүүдэд Америк, Европын орнуудад эцэг эхийнх нь нэг нь юм уу хоёлаа үр хүүхдээ хаяж явах үзэгдэл ихсэж хүүхдүүд зовлонгийн далайд унаж байгаа тухай ярьж байна. Залуучууд гэр бүл болох чухал зүйлийг хөнгөн хуудамгай хийдэг, амьдралдаа том алдаа хийж бие биеэ таньж мэдэлгүй ханилан сууж, удалгүй салж сарнин эцэггүй өсөх хүүхдийн тоо өсч байна. Бид амьдралд хамгийн чухал нь мөнгө биш айл гэрийн түшиг тулгуур эр нөхөр, сайн аав юунаас ч илүү гэж ярих боловч амьдрал ийм байна.
Бид өмнөх дугаартаа хүүхэд эхийн хэвлийд байхдаа эцэг эхийн хайр халамжийг мэдэрдэг тухай өгүүлсэн билээ. Эцэггүй өсч байгаа хүүхдүүд бусад хүүхдүүдээсичиж, энэ тухай үргэлж бодож санаа сэтгэл нь шаналж байдаг. Гэвч бас аав нь байгаад уур уцаартай, ширүүн харгис байдаг бол хүүхэд хол хөндий болж болно. Хожим тийм хүний хүү бас л тийм болж уур уцаараа мөн л ойр дотныхондоо гаргах болно. Магадгүй дараагийн аавгүй хүүхдүүд эндээс төрнө.
Аавгүй хүүхдүүд
-Эцэггүй өсч байгаа хүүхдүүдийн 70% нь сул сэтгэхүйтэй
-Тэдний гэр бүлд үргэлж аав үгүйлэгдэж тэд хоосон орон зайг мэдэрсээр эцэст нь бүтэлгүй зүйлд өртдөг.
-Ааваас нь өөр хэн ч аав болохыг зааж чадахгүй.
-Эцэггүй өссөн хүүхэд хожим өөрийн гэр бүл эхнэр хүүхэдтэйгээ ч таарамж муутай байх нь бий.
-Эцэггүй өсч байгаа хүүхдүүд Ээжээ! Миний аав хаана байна? гэж асууж чадахгүй, цаг ямагт энэ тухай бодсоор мэдрэлийн ядаргаанд ордог.
-Төрсөн цагаас эцгийн хайр халамж дутагдан уйтгар гунигтай, бүрэг ичимхий болно.
Аавтай хүүхдүүд аливаад итгэлтэй, зоригтой , өсч том болоод өөрийн замыг сонгохдоо эргэлзээгүй, даган дуурайх зам мөртэй байна. Ирээдүйг өнөөдрийн хүүхдүүдээр төсөөлнө гэдэг шүү дээ. Тэгхээр ирээдүйг аавтай хүүхдүүд илүү эрч хүчтэй авч явах болно.
Бидний монголчууд эцэг эх хоёрыг өрх гэрийн багана гэж ярилцдаг. Yнэхээр өрөөсөн баганатай гэр байдаггүйтэй адил эцэг эх хоёрын нэг нь байхгүы бол айл гэр биш болно гэсэн үг. Айл бүхэнд гэрийн эзэн байж, хүүхэд бүхэнд аав байх ёстой.
Аавтай хүүхдүүд
-Хүүхэд аавыгаа дуурайн хамт байсаар аав шигээ хүн болдог.
-Аавууд хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд маш их нөлөөтэй. Хөгжил хөдөлгөөнд ээжүүд болгоомжлуулж, аавууд зоригжуулж байдаг. Тоглоомын талбайд ээжүүд унаваа! ойчивоо! Гэдэг бол аавууд оройд нь хүртэл мацаарай! гэж хашгирдаг шүү дээ.
-Аавтай хүүхдүүд өөртөө итгэлтэй үзээд алдъя гэсэн бодолтой, амжилтанд хүрэх хүч чадалтай байдаг.
-Аав нь эзэнгүй бол түүний оронд түүн шиг зөв шийдвэр гаргахыг хичээдэг.
-Өсч том болоод өөрийн замыг хөөдөг боловч аав шиг үнэтэй юм хүүхдэд үгүй.
-Аав үр хүүхдийнхээ өмнө их үүрэг хүлээсэн хүн мөн.
-Ээжийн адил өсгөж өндийлгөх үүрэгтэй.
-Аав хүүхдүүдээ хайлах ирээдүйд хөтөлнө.
-Аав амьдралд сургаж, амвдралын давс, чихрийг адилхан амсуулна.
Хүүхэд бүхэнд өөртзй нь цаг зав гарган тоглодог аав хэрэгтэй. Хүүхдэд аав заавал хэрэгтэй, ээжээс огт өөр тэдэнд хүйсийн ялгааг мэдрүүлж, эрэгтэй хүүхэд аав шигээ хүчтэй, зоригтой эр хүн болно. Эмэгтэй хүүхэд бол эр хүн юунд баярладаг, юунд гомддог, эр хүний хайр халамжийг мэдэрч, ирээдүйн халамжит хань болно.
Улс орны минь ирээдүй бол өнөөдрийн хүүхдүүд билээ. Гэтэл тэр ирээдүйн хүмүүс аавгүй, ээжгүй, бүр хоёулаа байхгүй, гудамжинд гарч транщейний гэгдэн өсч байна. Хүмүүсээ! Залуусаа! Эцэг эхчүүдээ! цаг алдалгүй чадах бүхнээ хийж ирээдүйгээ аварцгаая.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button