Монголын түүх соёлын Атлас хэвлэгдлээ

Монголын түүх соёлын атлас ном түүх соёл ирэншлийн үндсэн асуудлыг тоймлон авч үзсэний зэрэгцээ байгаль, цаг уур, ургамал амьтны аймаг, түүнтэй зохицон хөгжих монголчуудын нүүдлийн мал аж ахуйн уламжлалт зан үйл, хүн байгалийн уялдаа холбоо зэрэг ахуй амьдралын ёс заншлыг өгүүлсэн. Бас Монголын төрт ёсны уламжлал, бичгийн болон эдийн соёлын хөгжил, шашин, гүн ухаан, нийгэм улс төр зэрэг сэтгэлгээний онцлогийг нарийн судлан харуулсан байна. 2000 гаруй фото болон газрын зургийг багтааж түүхийн эх сурвалжийг баримтжуулан үзүүлсэн томоохон хэмжээний эл бүтээл нь найман бүлэг, 37 зүйлтэй. Номын заллагын үеэр зохиогчид шинэхэн номын дээжээс уригдан ирсэн хүндэт зочиддоо гардуулсан юм.
/өнөөдөр 2004-8-7 184/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button