Монгол туургатны мисс шалгаруулна

Наадмын үеэр дэлхийн монгол туургатан миссийн тэмцээн болох аж. Манайхаас 2003 оны Оюутан мисс МУИС-ын оюутан Н.Ганцэцэг оролцохоор бэлтгэж байгаа гэнэ. 10 гаруй орны 25 бүсгүй оролцох энэ тэмцээний шагнал нь 1000 ам.доллар. Мөн чуулга уулзалтад оролцох төлөөлөгчид дэлхийн нийтийн хөгжилд оюутан залуусын гүйцэтгэх үүрэг сэдвээр бага хурал хийхээс гадна Буриадын дурсгалт газруудтай танилцан соёл, урлагийн арга хэмжээнд оролцоно. Тав дахь удаагийн энэхүү чуулга уулзалтад оролцохоор манайхаас 18 төлөөлөгч мордох аж.
/өдрийн сонин 2004-8-07 195/