Ходоод угаах

Та толигор, торгон зөөлөн арьстай байхын тулд ходоодоо угааж байх хэрэгтэй юм. Yүний тулд хоёр литр буцалсан бүлээн усыг данханд хийж бэлтгэнэ. Ходоодны хүчил ихтэй, цөсний өрөвсөл, цөсний ялгаралт муу үед усандаа бага зэрэг сод хийж болно. Ингээд хоёр хөлөө салгаж өвдгөө нугалан хагас сууна. Бэлтгэсэн усаа том том балгаж, аажим зогсолтгүй залгилан усыг буцаж гарах болтол нь ууна. Дараа нь хөлөө нийлүүлэн зогсож 90 хэмийн өнцөг үүсгэн тонгойно. Зүүн гараар ходоодоо хөнгөн дарж, баруун гарын долоовор, дунд, ядам хурууг амандаа хийж хэлний уг, хүүхэн хэлэнд хүргэж огиулна. Огих үед хуруугаа авч усыг чөлөөтэй гаргана. Ус гарч дуусахад гашуун шүлс, ялимгүй шар ногоон туяатай шингэн гарч болно. Энэ үед 1-3 удаа ус балгаж дахин бөөлжүүлнэ. Yүнийг өлөн үедээ долоо хоногт 1-2 удаа хийнэ.
Yр дүн
Хүний бүх биеийн арьс зөөлөрч цэвэршинэ. Ялангуяа нүүрний арьс тунгалаг болж тууралт, элдэв батга гарах явдал зогсоно. Зүрхний ажиллагаа хэвийн болж шүд хорхойтох, харшил, сульдаа, ходоод гэдэсний эмгэгээс сэргийлж хэл өнгөртөх, хоолны шингэц муудах, шөнө зүүдлэх зэрэг зовиурыг арилгах ач холбогдолтой.