Зөгийн бал шарх эдгээдэг

Уруул хуурайшиж, гадаа салхинд хагараад байвал эхлээд урууландаа зөгийн бал түрхээд, дараа нь дээрээс нь гоо сайхны уруулын будаг түрхэнэ.
-Зөгийн бал амархан эмтэрч, хугардаг хумсыг маш сайн эмчилдэг. Хоёр халбага зөгийн балыг хоёр халбага ургамлын тостой хольж өндөгний шар, давс нэмж хутгана. Хуруунуудаа энэ бэлдмэлд дүрж арван минут байлгана.
-Сайрыг арилгахын тулд стакан бүлээн сүүнд халбага зөгийн бал хийж, хэдэн дусал нимбэгний шүүс нэмэн хутгаж, бөглөөтэй саванд хийж хадгална. Орой бүр энэ бэлдмэлийг гартаа түрхэж байвал гар хэзээ ч сайртахгүй.
-Нянгийн эсрэг бодис агуулдаг тул зөгийн бал шархыг амархан эдгээдэг. Yүний тулд ердөө л зүсэж, шалбарсан газар зөгийн бал багаханыг түрхэхэд хангалттай.
-Эрүүл мэндэд тустай ундаа. Хэрэв таны толгой, хоолой өвдөж, хий ханиалган, нойр хүрэхгүй байвал стакан буцалсан сүүнд халбага зөгийн бал хийж унтахын өмнө уугаарай.
-Арьс хуурайшилтаас хамгаална. Халбага зөгийн балыг хоёр халбага аарцтай холино. Бага зэрэг цөцгий нэмж болно. Нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаана.