УИХ-ын анхдугаар чуулган 14 дэх удаагаа завсарлаж байна

Тэд амралтын өдрүүдэд ч хэлэлцээрээ үргэлжлүүлсэн байна. Даваа гариг хүртэл хойшлуулсан хуралдаанд өчигдөр 11цаг 30 минут гэхэд 53 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирж, ирц 71,3 хувьтай хуралдаан эхэлсэн боловч, тодорхой бичиг баримт дээр эцэслэн тохиролцоогүй гэдэг шалтгаанаар талууд дахин завсарлага хүссэн юм. Ийнхүү УИХ-ын анхдугаар чуулган хэлэлцэх асуудлаа шийдвэрлэж чадахгүй өчигдөр 14 дэх удагааа завсарлага авлаа. Эх орон ардчилал эвслийн бүлгийн ахлагч С.Оюуны мэдэгдсэнээр Өнгөрөгч пүрэв гаригаас эхлээд талууд хоёр өдөр шуурхай маш эрчимтэй ажилсан бөгөөд Зөвшилцөл 1,2 болон тунхагын барим бичигт гарын үсэг зурахад бэлэн болсоноо мэдэгдсэн байна. Тэдний ярьсанаар бол Эвсэлийн тал зөвшилцөлийг иж бүрэн байх ёстой гэж үзэж байгаа бол, МАХН Зөвшилцөл үе шаттайгаар явагдах ёстой гэж үзэж байгаа бололтой.
Бүх асуудлыг нэг мөр тохиролцож амжихгүй учраас эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг, дараа нь мөрийн хөтөлбөрөө гэх мэтээр шат дараалан тохиролцъё гэдэг байр сууринд хоёр тал тохиролцоод байна. Гэвч өнөөдрийн хуралдаан чухам ямар шийдэлд хүрэх нь тодорхойгүй байна.

/olloo.mn/ Ж.Алтан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button