ЕБС-д нийтдээ 107 нэрийн сурах бичиг хэрэглэгддэг

Энэ хичээлийн жилээс ЕБС 11 жилийн сургалттай болж байгаа. Энэ ажилтай уялдаж бага ангийнханд зориулсан сурах бичгийг хэвлэх ажил өрнөж байна. Мөн хичээлийн жилд хэрэглэгдэж байсан сурах бичгүүд өөрчлөгдөхгүй юм байна. Сурагчид номын хүрэлцээгүйгээс шалтгаалж хичээлээ үзэж чадахгүй гэсэн асуудал гарахгүй хүрэлцээтэй байна гэж албаныхан ярьж байлаа.
-ЕБС-д нийтдээ 107 нэрийн сурах бичиг хэрэглэгддэг. Энэ хичээлийн жилд 7 настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургана. Долоон настай хүүхдийн нэг хэсэг нь найман настай хүүхдийн хамт ЕБС-иар орж хичээллэнэ. Өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-д онцын дутагдаж байсан, 1998 оноос хойш шинэчлэлд ороогүй сурах бичгийг хэрэглэсэн учраас энэ жилийн хувьд сурах бичгийн хүрэлцээ хангамж гайгүй байна.
ЕБС-д суралцах 7-8 настай хүүхэд улсын хэмжээнд 29 мянга гаруй байгаа гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгийн бэлтгэл анги, ЕБС-ийн тэг бүлэгт суралцах юм байна. 11 жилтэй болж байгаа учраас шаардлагатай сурах бичгийг шинээр хэвлэж байгаа гэнэ. Түүнчлэн сурах бичгийг хангалттай тоогоор хэвлэж байгаа гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button