Манай аж ахуйн нэгжүүдэд өмчийн хулгай их гарах болжээ

Монголчууд бид идээний дээж бол архи гэсээр байгаад нэг хүнд ногдох архиныхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэх болсон. Хэсэг нөхөд нийлж архидаад улмаар нэгнийгээ хутгалах, зодож гэмтээх үзэгдэл бараг хэвийн үзэгдэл болчихлоо гэж цагдаагийн ажилтан хэллээ. Ер нь гэмт хэргийн 80 хувь нь архитай холбогдон гарсан байдаг байна. Залилангийн хэрэг ч замбараагаа алдлаа. Өдөрт нэг ийм хэрэг орж ирж байна гэж цагдаагийн ажилтан мөн ярьж байсан юм. Манай аж ахуйн нэгжүүдийн манаач, харуул хамгаалалтын сэрэмжтэй байдал алга байгаа нь өмчийн хулгайг нэмэгдүүлж байгаа юм байна.
-Сүүлийн үед албан байгууллага, аж ахуйн нэгж дээр зарим иргэдийн сонор сэрэмжгүйгээс шалтгаалж эд аж ахуйг алдах, хулгай гарах асуудал үргэлжлэн гарсаар байна. Саяхан Баянгол дүүргийн IY хорооны нутаг дэвсгэр дээр ХК-ийн байр луу өнөөдөр 10.30 минутын үед хулгай орсон. Гэтэл өрөө нь онгорхой байсан. Нярав Ариунцэцэг өөрөө байсан гэж байгаа, өрөөгөө онгорхой орхиод гарсан. Гэтэл өрөөнд байсан 12 сая төгрөгийг хулгайд алдлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өгсөн. Yүнийг илрүүлэхийн тулд цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлах ажил зохиож байна. Түүгээр ч барахгүй Баянзүрх дүүргийн XI хороон дээр Саран хад амралтын газар амарч байсан хүн машин доторхи эд зүйлээ алдсан. Yүнийг цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилснаар Эрдэнэбилэг, Энхбаяр, Цэрэнжав нар бүлэглэн 29 мянган төгрөг, хоёр гурван гар утас хулгайлсан байгаа. Эндээс анхааруулахад харуул жижүүрийн хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх шаардлагатай байна.
Өчигдөр Баянзүрх дүүрэгт Эксел маркийн машины жолооч Батсүх, Газ-24 маркийн машины жолооч Отгонбаатар нар хэд хэдэн иргэнийг дайран зугтсаныг цагдаагийн албан хаагчид баривчилсан байна. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд иргэн А, Э нар гадны нөлөөтэйгөөр нас барсан байсныг шалгаж байгаа юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button