Шошгоны стандартын зөрчилд шалгалт хийлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар шошгийн стандартыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд иргэдийн гомдлын дагуу шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар хугацаа, үйлдвэрлэсэн он, сар тодорхойгүй зэрэг зөрчилтэй байсан Гурван хошуу, Цогшил, Дэлгэрхангай компаниудыг мөнгөн торгуулиар торгож, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоогоод байна. Манай худалдан авагчид амгалан улс. Гоё л харагдаж байвал шошгыг нь анзааралгүй худалдан авчихдаг. Гэтэл үүнээс гэдэсний өвчин болон халдварт өвчингүүд гарах магадлал хамгийн өндөр байдаг байна.
-Иргэд, худалдан авагчдад анхааруулахад шошгын стандартын дагуу бүтээгдэхүүний талаар бүх мэдээллийг мэдээлсэн ийм шошгыг бүтээгдэхүүн бүр дээр хийсэн байх ёстой. Yүн дээр үйлдвэрүүд хийхгүй байгаа. Тухайлбал, хамгийн гол нь үйлдвэрлэсэн хугацааг зааж өгөхгүйгээс, худалдаалах, хадгалах технологийн горим алдагдсанаас чанар муутай бүтээгдэхүүн худалдаалж байна.
Мөн энэ ажлын үеэр 365 аж ахуйн нэгжид хаягийг солих үүргийг өгсөн байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button