Товчхон

-Манай улсад 100 мянган хүн тутмын 140-өөд нь хорт хавдраар өвчилж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дэлхийд нийт энэ өвчнөөр голдуу 40-45 насныхан өвчилж байгаа юм. Манай улсын таван хүн тутмын нас баралтын шалтгаан нь хорт хавдар боллоо. Жил бүр шинээр хорт хавдраар өвчлөгсдийн 73.1 хувь нь онош хожимдсоноос тухайн жилдээ нас бардаг гэнэ. Хавдар судлалын төвд эмчлүүлэгсэд III, IY үед орсон хойноо ихэвчлэн хожимдож ирдэг байна.
-Энэ сарын 11-нд ОХУ-д суралцагч төгсөгчдийн албан ёсны чуулга уулзалт Оросын соёл, шинжлэх ухааны төвд эхлэх юм байна. Уулзалтыг Өндөр боловсрол, гүнзгий мэдлэг, бидний зорилт гэсэн уриан дор Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ, Орос Зөвлөлтөд сургуульд төгсөгчдийн холбоо зохион байгуулахаар болжээ.