Япон автомашин хамгийн найдвартай

Which? сэтгүүл жил бүр автомашинуудын найдварын талаарх үзүүлэлтүүдийг хэвлэн гаргадаг бөгөөд рейтингийн жагсаалтыг төрел бүрийн маркийн автомашин эзэмшигчдээс
авсан үзүүлэлтүүдийг үндэслэн хийдэг аж. Сэтгүүлийн экспертүүд 138 загварын авто-машины эзэмшигч 80000 хүний дунд санал асуулга явуулдаг байна. Санал асуулгад оролцож буй автомашин эзэмшигч бүр сүүлийн 12 сарын хугацаанд гарсан гэмтлүүдийг мэдээлэх үүрэгтэй байдаг ажээ.
Энэ жилийн хувьд хамгийн найдвартай машинаар Hyundai фирмийн Gets тодорчээ. Санал асуулгад оролцсон ийм загварын автомашин эзэмшигч 30 хүний машинаас өнгөрсен жилийн хугацаанд нэг нь ч эвдрээгүй ажээ. Ийм өндэр үнэлгээг (100 хувь) МG Rоүег концерний 7.1
ба ZТ-Т, Маzdа-323, Тоуота Соrоllа ба Соrоllа ба Соrоllа Үеrsо маркийн машинууд авч чаджээ. Тэдгээрийн араас Honda Ciүic, СR-Ү, Jazz, Мazdа-6, Рeuqeot-406 ба Реuqеоt-40б Соuре маркийн машинууд 99 хувийн үзүүлэлтээр шил дарсан байна. Хамгийн их асуудалд өртсөн автомашинаар Аudi-ТТ маркийн машин тодроод байгаа юм. Энэ машиныг эзэмшигчдийн 21 хувь нь жилийн турш нэг биш удаа ноцтой эвдэреэн хэмээн гомдолложээ. Найдваргүй зэрэглэлээрээ Аudi-ТТ -ийн дараа Меrсеdes-Веnz Е орсон байна.
Меrсеdes-Веnz Е загварын 44 автомашины 16 хувь нь өнгөрсөн жил засвар хийлгэсэн гэнэ. Люкс ангиллын автомашины дотроос хамгийн найдвартай 10 машины тоонд ганцхан 1_ехиз орсон байна. Түүнчлэн хамгийн найдвартай 10 автомашинуудын тоонд Honda Ciүic, Honda СR-Ү, Honda Jazz, Мazdа-6 болон Рeuqeot-406 багтжээ. Өнгөрсөн жил дунд зэргийн үнэлгээтэй байсан Аudi, ВМW, Сhrysler, Daewoo, Saab маркийн машинууд зиндаа буурч доод үнэлгээнд шилжеэн бөгөөд Сitreon, Fiat, Land Rоүег, Рeuqeot, Renault, Roүer, Үauxhall, ҮW маркийн автомашинуудын хэмт доод ангиллын машинуудын жагсаалтыг бүрдүүлэх боллоо.
(өдрийн сонин 2004.08.10 197)