Манай Иракийн эрх чөлөө-ний цэргүүд шагнагдлаа

Н.Багабанди Монгол цэрэг сонор соргог байж, мэргэжлийн өндөр ур чадварыг илтгэн харуулж, гэнэтийн халдлагаас өөрийн багийнхан болон олон үндэстний дивизийн бүрэлдэхүүний амь нас, эд хөрөнгө, зэвсэг техникийг хамгаалсан нь элэг нэгт монголчууддаа зэвсэгт хүчин, цэрэг дайчдаараа бахархах сэтгэлийг зүй ёсоор төрүүлсэн билээ. Та бүхэн Иракийн ард түмэнд туслах, энхийг сахиулах үүргээ зохих ёсоор биелүүллээ гэж онцлон хэлсэн юм.
Иракт монгол цэргүүдийн байрлаж байсан Польшийн командлалын олон улсын цэргийн бааз руу халдахыг завдсан амиа золиослогчийн үйлдлийг таслан зогсоосон Зэвсэгт хүчний 150 дугаар агийн буудагч, ахлагч Г.Аззаяа, дэд ахлагч Ш.Самбуу-Ёндон нарыг Цэргийн гавьяаны одон-гоор, Ирак, Афганистанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн хурандаа Д.Баярсайхан, дэд хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Н.Дорж, хошууч Ж.Намсрай нарын нийт 152 хүнийг шинээр бий болгосон Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэсэн юм.
Yүний дараа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн буудагч, ахлагч Г.Аззаяа Иракт үүрэг гүйцэтгэсэн цэргийн хоёрдугаар ээлжийнхнийг төлөөлөн үг хэлсэн юм. Тэрбээр
-Монгол улсын төрөөс цэрэг эрсийнхээ хөдөлмөрийг өндрөөр үнэлж төрийн дээд шагналуудаар сайшаан шагнасанд магнай тэнийн баярлаж байгаагаа Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч танд цэргийн багийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Монгол улсын төрөөс Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас байнгын анхаарал тавьж байсныг бид өдөр тутам гүнзгий мэдэрч байсан бөгөөд тэр бүгдийг сэтгэлдээ хүч нэмэн айдас түгшүүрийг умартаж байлаа.
Энэхүү ёслолын ажиллагааны үеэр гурван хүнд цэргийн мэргэжлийн II зэрэг, 127 хүнд цэргийн мэргэжлийн III зэргийг олголоо. Дашрамд дурдахад цэргийн мэргэжлийн II зэрэгтэн сар тутам үндсэн цалингийнхаа 10 хувиар, III зэрэгтэн 0.5 хувиар нэмэгдэл цалин авдаг байна.
/olloo,mn/ Ж.Алтан