Алтан медаль авбал 80 сая төгрөгөөр мялаана

Одоогийн байдлаар ундаа жүүс үйлдвэрлэгч Монфрэш компанийнхан олимпийн аваргад 10 сая, мөнгөн медальтанд 7.5 сая, хүрэл медаль хүртсэн тамирчдыг таван сая төгрөгөөр шагнаж, 2008 оны Бээжингийн олимп хүртэл дөрвөн жил өөрийн бүтээгдэхүүнээр үнэгүй хангах гэрээ байгуулаад байна.
Бодьком компани медаль хүртсэн тамирчин бүрийг дараагийн олимп хүртэлх хугацаанд интернэтээр үнэгүй үйлчлүүлэх эрхээр, мөн алт, мөнгөн медаль авбал вэб хуудсыг үнэгүйгээр хийж өгч урамшуулах юм.
Агаарын тээврийн тийз борлуулагч Эйрлинк компани медаль авсан тамирчин бүрт дагалдах нэг хүнийх нь хамт УБ-Бээжин-УБ чиглэлд нэг удаа үнэгүй зорчих тийзээр шагнахаа мэдэгдээд байгаа.
/ollo.mn/