Дээд шүүхийн шинэ шүүгчдийг танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар санал болгосон хүмүүсийг зохих журмын дагуу шинэ УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг Ерөнхийлөгчийн тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд долдугаар сарын 28-нд албан бичгээр мэдэгдсэн юм. Иймээс шүүхийн тухай Монгол улсын хуулийн 32 дугаар зүйлийн 32-ын хоёр дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байгаа нэр бүхий зургаан хүний танилцуулга, холбогдох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн байна.
/MN-25 телевиз/