Сонгуулийн систем хоцрогдсон гэж үзэж байна

Түүний ярьж байгаа сонгуулийн шинэ системээр бол Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа иргэдийн төлөөлөгчдийн их хурлын тэргүүлэгч гишүүн, сум, аймаг, дүүргийн гишүүн гээд гурван хүнийг намаас бус, иргэд өөрсдөө нэр дэвшүүлэн сонгох ёстой гэнэ. Хэрэв сонгогдсон хүнийг иргэдийн 12 хувь нь эсэргүүцвэл уг хүн албан тушаалаасаа огцрох юм байна. Мөн нөхөн сонгууль явуулахад сонгогчдын овог нэгтэй ах дүүсийг 20 хүн тутмын нэг нь оролцоно гэх түүний дурдсаныг манай улс төрийн ихэнх нь сонирхож байгаа юм.
-Түрүүчийн сонгуулиуд бас л адилхан мөнгө төгрөг тараадаг, архидуулдаг явдлууд бүгд л байсан. Яагаад ингэж тодорхой хэлж байна гэвэл би түрүүчийн бүх сонгуульд оролцож байсан. Гэхдээ би аль ч намаас биш, бие дааж оролцож байсан учраас сайн мэднэ. Ер нь сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг энэ жил олон хүн ярьдаг боллоо. Энэ их сайн зүйл юм.
Тэрээр Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөөг бариулъя гэсэн саналыг манай томоохон сэхээтнүүдэд тавьсан бөгөөд үүнийг нь дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, жүжигчин Н.Сувд нар илэрхийлсэн байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button