Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж байна

Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа гадаад шошгыг нь харж авдгаас биш хаана хадгалж байсныг нь огт сонирхдоггүй. Таны эдэлж хэрэглэж байсан бүтээгдэхүүний хугацаа дуусаагүй байгаа ч хадгалалтын шаардлага хангаагүй байдаг байна.
-Энэ оны тавдугаар сард Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлөөр Хүнсний барааны агуулах техникийн ерөнхий шаардлага гэсэн шинэ стандарт батлагдан гарсан. Энэ стандартын албан ёсны мөрдөж эхлэх хугацаа бол 2005 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж албан ёсоор манай улс орон даяар мөрдөгдөнө. Сая улсын шалгалтын хяналтын газар бол нийслэлийн томоохон аж ахуйн нэгж, компаниудын хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалтын байдлыг шалгаж үзсэн байна. Шалгалтын дүнгээс харахад нийт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын 80 гаруй хувь нь шаардлага хангаагүй дүн гарсан.
Улсын мэргэжлийн хяналтын газраас хүнсний бөөний төвүүдийн агуулахуудад шалгалт явуулсан байна. 20 гаруй байгууллагын агуулахад үзлэг шалгалт хийхэд 18 нь хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. Шалгалтаар илэрсэн зөрлүүд нь бараа ачиж буулгах зориулалтын тавцан байхгүй, гэрэлтүүлэг, агааржуулах төхөөрөмж дутагдалтай, дулааны жин хэмжигчгүй, барааг технологийн дагуу өрж хураагаагүй зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх зөрчил илэрсэн байна. Байгууллагуудын агуулахуудад бараа бүтээгдэхүүн хадгалах шаардлага тавигддаггүй байсан байна. Тухайн байгууллага боломж нөхцлөөрөө агуулах гаргадаг байжээ.
2005 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүнсний барааны агуулах техникийн ерөнхий шаардлагыг улсын стандартад мөрдөж эхлэх гэнэ. Иймд бараа бүтээгдэхүүний хадгалалтын явцад ямар нэгэн зөрчил гаргахгүй байхаас сэргийлж чадна гэж үзэж байгаа юм.
/MN-25 телевиз/