зөвшөөрөлгүй нийтийн бие засах газар байгуулжээ

Барилгын коллежийн захиргаа ажилчиддаа хүнсний мухлаг, цайны газар байгуулах зорилгоор газрын зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авчээ. Баруун дөрвөн замын автобусны буудалд Нийтийн бие засах газар гэсэн содон хаягийг өнгөрч байсан байх. Эдгээр павилонууд дунд жижиг газар үлдэхээр нь Барилгын коллежийн ажилтан Отгонбаяр захирлаасаа зөвшөөрөл авч цайны газар, хүнсний мухлагуудын ажилчдын хүсэлтээр бие засах газрыг барьжээ.
-Баянгол дүүргийн газрын албанаас хүмүүс ирж бичиг өгсөн, бичиг баримт байгаа. Миний бодлоор бол энэ нь цайны газрууд дунд байх ёсгүй. 4-5 м-ийн зайд байх ёстой гэж боддог. Гэхдээ энэ дунд зай гарахаар нь стандартын дагуу барьсан гэж би өөрийгөө боддог. Нойлд юу л хэрэглэдэг тэр бүгдийг хэрэглэж байгаа.
Хоолны газар, хүнсний мухлагийн ажилчид орчин бохирдуулж энд тэнд очиж бие засаад байхаар нь энэ барилгыг санаачлан барьсан. Татварын албанаас улирал бүр 5000 төгрөг ирж авдаг. Бид зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж тайлбарлаж байлаа.
Хоолны газар, хүнсний мухлагуудын дунд энэ мэтчилэн бие засах газрын зөвшөөрлийг өгдөг болжээ. Павилон дунд байрлаж байгаа энэ бие засах газрын байршил иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлж байна.
/MN-25 телевиз/