Спортын багц мэдээ

Энэ удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар Герман улсын дасгалжуулагч ирж Монголын хөл бөмбөгийн холбооны дасгалжуулагч нарт 21 хоногийн сургалт семинарыг явуулсан бөгөөд өнөөдөр өндөрлөсөн лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгийн Зүүн Азийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Оёкадо хүрэлцэн ирж лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтыг үзэж шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Ес дэх жилдээ явагдсан лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Хангарьд, Хоромхон багууд тоглож 10-ийн харьцаатай Хангарьд баг хожиж лигийн аварга болсон бол мөнгөн медалийг Хоромхон баг хүртлээ. Гурав дахь удаагаа лигийн аварга болсон Хангарьд багт аваргын цомыг үүрд хадгалуулах болсон бол тэмцээний шилдэг тоглогчоор энэ удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд 19 гоол оруулсан Хангарьд багийн тоглогч Баяржаргал шалгарсан. Шилдэг хаалгачаар Өдрийн од багийн хаалгач Ганбат, шилдэг хагас хамгаалагчаар Өдрийн од багийн тоглогч Төгсбаяр, шилдэг хамгаалагчаар Хангарьд багийн тоглогч Баттогтох нар шалгарсан юм.
/MN-25 телевиз/