Хамгаалалттай орчинд аж төрдөг болохоор орох гарах хүн хязгаартай болсон

.-Та багш байсан хүн. Хэдий өнөөдөр Монгол Улсын тэргүүн хатагтай болсон ч гэсэн хамт олноо үгүйлж явдаг юм шиг санагдаж байна?
-Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ гэдэг үгийг багш болгон хэлэх дуртай. Багш үнэхээр сайхан мэргэжил. Багшийн ажлаас хөндийрөөд 10 жил болж байгаа ч шавь нар маань тааралдахаараа багшаа гээд дуудахаар сэтгэлд нэг л өег дотно санагддаг. Манайх 80-аад оны эхээр Төв аймагт дөрвөн жил амьдарсан, бидний гэгээн дурсгалт мөчийн нэгээхэн хэсэг яах аргагүй энэ аймагтай холбоотой. Намын хорооны намхан цагаан гэх дан цагаан байшинд нүүж очиж байлаа. Хоёр орцтой энэ байрыг тухайн үедээ ажиллагсад нь субботникоор барьсан юм гэсэн. Гал зуухны өрөө нь гэхэд хотын угсармал орон сууцны хамгийн том өрөөнөөс зайтай шахам, гаднаас нь харахад гоё биш ч гэсэн дотроо цэлгэр сайхан байр байж билээ. Нөхөр маань сургууль төгсч ирээд аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгчээр томилогдож, би нөхрөө дагаад хөдөө гарч байгаа нь тэр. Хүүхдүүд маань энэ сургуульд орж сайн багш нараар эрдэм номын эх заалгасан. Хөдөөх амьдрал ингэж л эхэлсэн юмдаг. Намайг сайхан хамт олон нэн элэгсэг дотно угтаж авсан. Хийе бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажилсаг, эвсэг, ёстой шижигнэсэн хамт олон байсан. Би хичээлийн эрхлэгч, Бүтээлч багш нар-ын ахлагч байлаа. Миний удирдлагад байсан багш нар жигд сайн ажиллагаатай хүмүүс болохоор сургалт нь жигд нэг түвшинд сайн байсныг санаж байна. Эдний маань дотроос Ардын гэгээрлийн тэргүүний ажилтнууд, Гавьяат багш хүртэл төржээ. Би дотроо баярлаж, бахархаж явдаг юм. Таны байгуулан үлдээсэн Бүтээлч хамт олон хэвээрээ, хичээж байна шүү гэж багш нарынхаа сая бидэнд хэлснийг сонсоод баяртай байна. Сайн хамт олон, сайхан хүмүүс, ажлын төлөө чин сэтгэлээсээ хамтран зүтгэж байсан өөрийн хамт олноо үгүйлэлгүй яахав. Уулзах, учрах бүртээ л олон жил хол хөндий байсан ахан дүүс мэт дотно уулзацгаадаг.
Та сая харж буй биз дээ? Бүгд дурсамжаа ярих гээд л. Зарим нь сэтгэл нь хөдлөөд баярын нулимс ч унагаж байгаа харагдсан. Даан ч уулзах, ярилцах цаг заваар бага байх юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийнх хэр их зочидтой байдаг вэ?
-Хамгаалалттай орчинд аж төрдөг болохоор орох гарах хүн хязгаартай болсон. Зав зай багатай учир зочин гийчин ч цөөрсөн. Ах дүү, найз нөхөд баяр ёслолын үеэр юм уу, цаг тохирч болзож байж ирэх, очих дэглэмд шилжихээс аргагүй. Манайх байнгын зочинтой байдаггүй ч тавагтай чихэр дорхноо дуусчихдаг юм. Монголчууд төрөө дээдлэх сайхан уламжлалтай болохоор төрийн тэргүүнийхээ босгыг алхсан хэн ч гэсэн бэлгэдлийг бодож тавагтай чихрээс үр хүүхэд, ач гучдаа амсуулахаар өвөртлөдөг болоод л тэр. Хүүхдийнхээ тоогоор чихэр авчихаж болох уу гэж асуудаг хүн ч байдаг л даа. Бид ч гэсэн хүмүүсийн ийм ил цагаахан сайхан сэтгэлд дуртай, хүүхдийнхээ төдийгүй гэр бүлийнхээ хүний тоогоор аваарай гэдэг. Билэгшээх гэдэг монгол хүний сайхан чанар. Бид зочлон очихоосоо зочид хүлээн авахдаа илүү дуртай.
-Та Хүний төлөө сангийн шугамаар олон хүнд туе хүргэдэг. Зарим хүн Хүний төлөө сангийн санхүүжилтэд Ерөнхийлөгч их үүрэг гүйцэтгэдэг байх гэж боддог юм шиг ээ?
-Ядарсан зүдэреэн цөөн боловч хүнд бага ч болов туе болохеон гэдэг энэрэнгүй бодлын үүднээс энэ санг байгуулсан. Нөгөө талдаа нөхрийнхөө ажилд туе нэмэр болох үүднээс энэ буянтай ажлыг сэдеэн хэрэг. Ерөнхийлөгчид хандан өч төчнөөн хүн амьдрал ахуйгаа ярьж, туслалцаа дэмжлэг хүсч захиа өргөдөл бичиж, уулзаж учирч хүсэлт тавьдаг юм билээ. Ерөнхийлөгч эдгээр хүмүүст шууд туслалцаа үзүүлчих бололцоог хуулиар хангаж өгөөгүй, хүмүүс ойлгохдоо төрийн тэргүүндээ дуулгаатахвал хүсэл нь биелчих юм шиг санадаг бололтой. Ерөнхийлөгчид хандсан тэдгээр хүмүүсийн заримд нь ч атугай туе нэмэр болохыг би хичээдэг. Тиим ч учраас би Ерөнхиилөгчииг хөдөө орон нутагт явах болгонд шахам хамт явж, сангийнхаа хишгийг хүмүүст хүргэхийг зорьдог. Би сангийнхаа санхүүжилтэд Ерөнхийлөгчөөс дэмжлэг авдаггүй. Энэ бол миний ажил, би өөрөө хөөцөлдөх учиртай. Манай сан улсаас, төсвөөс ганц ч төгрөг авдаггүй. Гадаад, дотоодын сайн санаат хүмүүс, хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар үйл ажлаа эрхэлдэг. Хандив тусламжид түшиглэсэн ашгийн буе, төрийн буе, буяны байгууллага шүү дээ. Нөхрийнхөө далай шиг их ажилд дусал нэмж дэмжин туслах юмсан гэдэг зорилгоор би ажиллаж байна.
Ерөнхиилөгчииг дагалдан гадаад орнуудад аилчлахад нэгдсэн хөтөлбөрийн зэрэгцээ, тусгай нэмэлт хөтөлбөр надад зориулж гаргасан байдаг л даа. Түүнд миний эрхэлдэг сангийн шугамаар уулзах хүн, очих газар гэх мэтээр тусгагддаг. Би сангийнхаа шугамаар гадаад орнуудад айлчлан ажил төрлөө ярих, хөөцөлдөх тохиолдол ч бий. Дэлхийн улс орнуудын тэргүүн хатагтай нар ихэвчлэн ийм төрлийн хүмүүнлэгийн, буяны сан толгойлон ажилладаг юм билээ. Тэдэнтэй энэ асуудлаар ярилцахад яриа хөөрөө нийлж хэл амаа амархан ололцоно оо.
-Хотоос хөдөө гарч байгаа айлд дасах, нутагших гээд зовлон нэлээд байсан байх даа?
-Байранд маань халуун уе байдаггүй байлаа. Угаах цэвэрлэх хувцас, юмаа цүнхэнд хийгээд, хоёр хүүхдээ хөтлөөд Зуунмод-Улаанбаатарын шугамын автобусанд шахалдан долоо хоног бүр хот явдаг, юмаа угааж, индүүдээд авчихдаг байлаа. Хотоос зарим үед идэж уух хүнсээ зөөнө. Таван литрийн бидонд цагаан будаа дүүргээд дотор нь тахианы өндөг хийж хагалалгүй авчирна. Аймгийн төвд халуун усны ганц газартай. Бид энд юм уу, хот явж усанд орно. Бид хоёр хоёул цаг завгүй ажилтай, нөхөр маань үе үе хөдөө явна. Хавар, зундаа орой болгон шахам хот тохижуулах, мод тарих, бүтээн боеголт, хог цэвэрлэх нийтийн ажилд оролцоно. Конторын ажилтай хүмүүс өдөр нь субботник хийгээд орой нь үндсэн ажлаа хийдэг ч үе байсан. Намар цагт байгууллагаараа хадлан, ургац хураалт, малын хашаа барих ажилд явчихна. Ажил хийснээрээ хүн муудна, дордоно гэж үгүй, харин ажил хөдөлмөрийн дадлага сууж, цагаа зөв ашиглаж сурч, хамт олонтойгоо нөхөрсөг харьцаанд орж, нэг тогооноос хооллож, хүн хүнээ таньж хийх бүтээх хүсэл эрмэлзэл нэмэгдэж байсан үе гэж надад сайн сайхнаар дурсагдан үлдсэн байдаг юм.
-Мэдээж Та олон туслагчтай биз дээ?
-Хүний төлөө санд орон тооны ажилтан байхгүй. Надад тусладаг хүмүүс бүгд сайн дураараа ядарсан зүдэрсэн хүмүүст туе болох сайхан сэтгэлийн үүднээс ажилладаг юм. Манай ажилд Ерөнхийлөгчийн хамгаалалт, үйлчилгээний ажилтнууд зав чөлөөгөөрөө тусладаг. Орон тооны хүн авч цалинжуулах мөнгөө ядарсан хэдэн хүнд буян болгоод өгчих нь дээр байлгүй яахав. Сангийн бүх ажилдаа би биечлэн оролцож, зааж, зурж амжуулдаг юм. Амны хаалт зүүгээд сайн муу, шинэ хуучин хувцас ялгаад зосч байхыг Та нар харвал намайг лав танихгүй байх аа. Хүнд буян хийвэл өөрт буян хурна гэсэн бодлоор хийж гүйцэтгэдэг энэ ажилд минь сэтгэлээрээ тусалж, халуун, хүйтэн аль ч нөхцөлд хамт зүтгэж байдаг эдгээр хүмүүст баярладаг. Бидний ойр тойрныхон манай ажилд туслахаас гадна ажил төрлийн холбоотой бусад хүмүүс ч дэмжлэг үзүүлдэг. Манай сан нэлээд хэдэн сум, багийн бага сургуульд нарны зайгаар ажилладаг эрчим хүчний эх үүсвэр суурилуулж, сансрын антенн, телевиз буцалтгүй тусламжаар олгох төсөл хэрэгжүүлеэн. Энэ ажлыг боловеролыг дэмжих, хөдөөд мэдээлэл хүргэх зорилготой хийсэн юм. Үүнийг бид өөрсдөө угсарч суурилуулж чадахгүй учир мэргэжлийн байгууллага, хүмүүсийн туслалцаанд найдахаас аргагүй. Тэдэнд зорилго, санаагаа хэлж хандахад уриалгаханаар хүлээн авч угсарч суурилуулж өгдөг юм. Энэ мэт жишээ олныг дурдаж болно.
-Таныг Египетээс олон сая төгрөгийн тусламж оруулж иреэн гэж сонссон юм байна?
-Би Египетийн тэргүүн хатагтайн урилгаар Каирт зочилж байлаа. Хатагтай С. Мубарак Египетийн Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн. Египетийн Улаан хавирган сар нийгэмлэгийн Хүндэт өргөмжлөлийг надад гардуулж, манай санд хүмүүнлэгийн тусламж болгон эм бэлэглэсэн. Энэ эмийг Каираас авах гэж бид мөн ч зовсон доо. Тээврийн зардал, гааль, эрүүн ахуйн хяналт, шинжилгээ, манай стандартад таарах, таарахгүй, хугацаа дуусах гэж тэвдүүлэх гээд яриад байвал үлгэр домог мэт юм болно. Зохих байгууллага нь хэрэглэж болох зөвшөөрөл өгений дараа хот, хөдөөгийн эмнэлгээр орохдоо түгээж дуусгасан. Манай сангийн шугамаар цөөнгүй хүн Египетэд сургалтад хамрагдсан шүү.
-Таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Хүмүүс Тэргүүн хатагтай гэдэг гадаадад айлчлалаар явчихаад, үйлчилгээний ажилтнуудаараа бүх юмаа бэлдүүлчихдэг гэж их гоёоор төсөөлдөг?
-Зав зайгүй байсаар байгаад өдөр өнгөрчихнө. Сангийн ажилд ихэнх цагаа зарцуулна. Нэлээд ажлыг Ерөнхийлөгчийн үйлчилгээний ажилтнууд гүйцэтгэх боловч надад ногдох, зааж зааварлах, зохицуулж зохион байгуулах ажил мундахгүй ээ. Төрийн ёслолын арга хэмжээ, уулзалт цөөдөхгүй. Ээж, эмээгийн хувьд хүнээр хийлгэж болдоггүй үүргүүд гэж бий шүү дээ. Бас айлын эзэгтэйн хувьд зайлшгүй хийх ажил багадахгүй. Уншиж судлах, бичиж төлөвлөх, утасдах, хүсэх, үүрэгдэх ч ажил бусдын адил байна. Манайх харьцангуй орой унтдаг айл. Энэ хооронд л бүх ажлаа амжуулахыг хичээнэ дээ. Би бүх ажлаа өөрийн гараар хийж, өөрөө үзэж, өөрөө шалгаж оролцож хийдэг тогтсон хэвшилтэй тул өөртөө илүү ачаа үүрдэг хүн гэх үү дээ. Тэгэхгүй бол сэтгэл амардаггүй юм аа.
-Та гоо сайхандаа хэр анхаарал тавьдаг вэ?
-Санаа тавилгүй яахав. Гадаад оронд айлчлахад монгол бүсгүйчүүдийн хувцаслалт, төрх байдлыг надаар төлөөлүүлэн харж байгаа гэдгийг үргэлж анхаарахгүй бол болохгүй. Эх орондоо хаанаа ч явлаа гэсэн төрийн тэргүүний эхнэр болохоор хүн бүрийн хараа хяналтад байдаг. Ингэхлээр өөртөө анхаарал тавихгүй байж болохгүй шүү дээ. Энэ талд эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууд маань ч сайн тусладаг.
-Төрийн өндөрлөгүүдийн өргөө сууцыг шинээр барих тухай яригдаж байна. Та тэргүүн хатагтайн хувьд Ерөнхийлөгчийн өргөөнд хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Та тэргүүн хатагтай болсноосоо хойш Ерөнхийлөгчийн өргөөнд өөрчлөлт хийсэн үү?
-Ерөнхийлөгч өвөл, зуны өргөөтэй байх хуулийн заалттай. Өрөө сууц шинээр барих, хөрөнгө санхүү байдаг юм уу, үгүй юу би мэдэхгүй. Миний хувьд байгааг нь өөд татах, өнгөтэй үзэмжтэй байлгах юмсан гэдэгт байнга анхаарч, санаа тавьж байдаг. Ер нь би нэлээд цагаа үүнд зарцуулдаг. Ерөнхийлөгчийн өвлийн өргөөг өнгөрсөн өвөл засч тохижуулсан. Олон жилийн өмнө баригдсан, олигтой засвар хийгдэлгүй удчихсан, зарим хэсэг нь их муудсан байсан гэвэл өргөөнд орж үзээгүй хүн итгэхгүй байж магад. Барилга, сантехникийн засварыг мэргэжлийн байгууллага хийсэн. Хяналтыг Засгийн газрын үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар, төрийн тусгай хамгаалалтын газар тавьж хийлгэсэн байх.
Зарим тавилга, хөшиг, хивс гээд дотоод тохижилт, дизайныг миний сонголт, зөвлөгөө заавраар хийсэн. Нүдэнд дулаахан, өнгэ зохицол сайтай, аятайхан болсон байна гэж үзсэн, зочилсон хүмүүс хэлсэнд сэтгэл өөдрөг байгаа. Би өөрчлөх, шинэчлэх, засах, сайжруулах, өөд татах, өнгэ засах дуртай. Одоо зуны өргөөг алхам алхамаар тохижуулж сайжруулж байна. Мөнгө төгрөг нь байвал эндээсээ аятайхан юм юм сонгоод авчих бололцоотой болжээ. Төрийн тэргүүний өргөөнд зориулан авах гэж байгаа юм, засвар хийх зорилготой гэхээр аж ахуйн байгууллагууд үнэ өртгөө зохих хувиар хямдруулж аль болох чанартай сайн хийхийг хичээж байгааг хараад баярладаг. Гэр орноо тавтай тухтай, өнгөтэй өөдтэй байлгах нь миний нэг ёсны хобби. Энэ чиглэлээр айл өрх, хүмүүст зөвлөгөө өгөхдөө ч би цааргалдаггүй, өөрөө ч явж үзэх дуртай.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаар Та ямар ажил эрхлэх бол?
-Тэтгэврийн нас ойртоно доо. Сангийн ажлаа тодорхой хугацаанд үргэлжлүүлж ядарсан зүдэрсэн хүмүүст тус нэмэр болохыг хичээнэ. Нөхөртөө туслана, ач зээ нартаа зарцуулах цагаа ихэсгэнэ. Ном, дурсамж бичих ч болох юм бил үү. Зүгээр сууж чаддаггүй бидний үеийнхний хүмүүжил аяндаа заагаад чиглүүлээд өгөх байх аа.
-Ярилцсанд баярлалаа.
/olloo.mn/ Б.Цоож