В.Путин Н.Багабандийг ялалтын баяртаа урьжээ

Уг захидалд
Хүндэт ноён Ерөнхийлөгч өө,
2005 оны тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотноо болох Эх орны дайны ялалтын 60 жилийн ойн баярын арга хэмжээнд Таныг оролцохыг урьж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэснээр бид 60 жилийн өмнө түрэмгийлэл, боолчлолын эсрэг тэмцэлд эрх чөлөөгөө хамгаалж чадсан сая сая хүмүүсийн эр зоригийг хүндэтгэж байгаа юм. Хүн төрөлхтний эв нэгдэл, нацизмын эсрэг хамтран тэмцсэн энэхүү дурсамж нь XXI зууны дэлхийдахины аюул заналхийлэл, ялангуяа олон улсын терроризмын эсрэг баттай зогсох биднийг зориг эрмэлзлийг улам бэхжүүлж байна.
Ирэх оны тавдугаар сард Москва хотноо Тантай уулзана гэдэгт найдаж байна.
Таныг хүндэтгэсэн В.Путин гэжээ.