Манайхан зуны олимпод

Токио-1964
Хөнгөн атлетик, спорын гимнастик, чөлөөт бөх, буудлага, дугуйн төрлөөр 21 тамирчин оролцсон. Чөлөөт бөхийн тэмцээнд одоогийн Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Дамдиншарав 1Х-Х байр, дархан аварга Ж.Мөнхбат долдутаар байр эзэлжээ.

Мехико-1968
Хоёр дахь удаагаа олимпод 16 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Мехокогийн энэ олимп монголчуудад ээлтэй байсан ба чөлөөт бөхөөр Ж.Мөнхбат анхны мөнгөн медалийг хүртэж, Т.Артаг агсан болон Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав нар хүрэл мудаль зүүж, богц дүүрэн медальтай иржээ.

Мюнхень-1972
Зуны олимпийн XX наадамд Монгол Улс чөлөөт бөх, сонгомол бөх, байт харваа, жүдо, бокс, хүндийг өргөлт, буудлагын спортын төрлөөр 37 тамирчнаа илгээжээ. Тэднээс дархан аварга Х.Баянмөнх чөлөөт бөхийн 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Монреаль-1976
Энэ олимпод манайхан чөлөөт бөх, байт харваа, бокс, буудлагаар 33 тамирчин сойсон байна. Моп1гөа11976 Чөлөөт бөхийн 62 кг-ын жинд зодоглосон З.Ойдов менгэн медаль авч медалийн буухиаг өртөөлжээ.

Москва-1980
Хойд хөршид болсон зуны XXII наадам мөн л манайханд ээл буянаа харамгүй хайр-ласан билээ. Москвагийн олимпод чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, дугуй, байт харваа, хүндийг өргөлт, спортын гимнастикийн төрлөөр оролцсоноос чөлөөт бөхөөр Ж.Даваажав агсан мөнгө, Д.Оюунболд агсан хүрэл, жүдо бөхөөр одоогийн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалаи хүрэл медалийг эх орондоо авчирч ард олноо баярлуулсан түүхтэй.

Сөүл -1988
Энэ олимпоос боксын 60 кг-д тоглосон Н.Энхбат хүрэл медаль хүртсэн юм.

Барселон-1992
Гал дөлтэй Испани оронд эохиогдсон ээлжит олимпийн наадамд чөлөөт бөх, байт харваа, жүдо, бокс, хүндийг өргөлт, дугуй, хөнгөн атлетик, буудлагын төрлөөр 32 тамирчин өрсөлдсөнөөс боксын 60 кг-д Н.Баярсайхан хүрэл, буудлагаар өдгөө Герман улсын иргэн болчихсон Д.Мөнхбаяр бүсгүй мөн хүрэл медаль авчирсан юм.

Атланта-1996
Олимпийн 100 жилтэй тохиосон Атлантын алтан олимпод чөлөөт бөх, байт харваа, жүдо, бокс, хүндийг өргөлт, буудлага, дугуй, хөнгөн атлетикийн төрлөөр 17 тамирчнаа илгээснээс жүдо бөхийн 60 кг-д Д.Нармандах хүрэл медаль хүртэж, ганзага хоосон ирэх аюулаас гэтэлгэсэн удаатай.

Сидней-2000
Бөмбөрцгийн нөгөө бөөрөн дээр орших ногоон тивийн олимпод чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо, хөнгөн атлетик, усан спортын төрөлд 20 тамирчин оролцсон ч буудлагын тамирчин О.Гүндэгмаа шагналт зургадугаар байрт орсон амжилтаас өөр гавих юмгүй ирж, 32 жил монголчуудын өртөөлж явсан медалийн буухиаг тасалдуулсан билээ. Харин одоо Афин- 2004. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг ч хүн болгон дотроо залбирч л суугаа даа.
(өдрийн сонин 2004.08.11 198)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button