Бардам зантай хүн бусдаас илүү амьдардаг нь тогтоогджээ

Амжилт гэгчийн нэг маш чухал чанар нь түүнд хүрч чадсан хүнийг амьдралд, бас өөртөө улам хайртай болгож чаддагт оршдог. Хэрэв та өөрийгөө илүү их хүндэтгэж, өөрийгөө хайрлаж явахыг хүсвэл амжилтанд хүрэх хэрэгтэй. Энэ нь эсрэг хүйсийн хүмүүстэй харьцахад ажилд, сурлагад, ер нь юунд ч байж болно. Олон хүн амьдралын тэмцэлд ялагдал хүлээх эвгүй явдлаас айж болгоомжлон хүнд хэцүү асуудлыг шийдэхээс зайлсхийдэг. Yнэхээр ч хүндрэлээс үргэлж зайлж зугтаж явдаг хүн хэзээ ч ялагдал хүлээхгүй, гэхдээ тэр хэзээ ч ялалтын амтыг мэдрэхгүй.
Японы Саппоро хотын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд бардам, онгироодуу гэж найз нөхөддөө хэлэгддэг, дааж давахын аргагүй өндөр зорилт өмнөө тавьж, түүнийгээ шийдэж чадахгүй байсан ч сэтгэлээр уналгүй бас нэг зүйл хөөцөлдөн гүйж явдаг байсан оюутнууд цаашдын жилүүдэд бусдаасаа эрүүл мэндийн хувьд илүү урт насалж, тэр ч бүү хэл бусад төгсөгчдөөс харьцангуй өндөр албан тушаал хашдаг болцгоосныг тогтоожээ. Yүнд үндэслэн эдгээр эрдэмтэд өөрийгөө хатуужуулж биеэ хүндэтгэн хайрлах, дотоод сэтгэлгээг хүн амьдралын хүндээс зугтан зайлж, амарчилж амьдарснаар биш, харин хүндрэлийг тэвчин туулж, дараагийн оргил өөд бэрхшээлийг даван мацах замаар олж авдаг бөгөөд үүнд нь амжилт олох сэтгэл зүйн гол хүчин бол өөдрөг зан, сэтгэлээр унахгүй байх, хөгжилтэй сэргэлэн, алиа хошин байх юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ.