Хадам ээжтэйгээ хамт амьдрах нь

Хэдий тийм ч хадамтайгаа хамт нэг гэр оронд аж төрөх явцад гэр бүлийн дотор ямар нэгэн үл ойлголцол, хэрүүл маргаан, хүнд асуудал ч тулгарах нь цөөнгүй. Нэг үгээр уг айлд хоёрын хоёр эзэгтэй бий болдог. Тэдний чухам хэн нь гол эрх мэдлийг эзэмших нь зүйтэй вэ, хэн нь чухам ямар асуудлыг шийдвэрлэж байх ёстой вэ гээд олон асуулт гарна. Yүнд шуудхан хоёр үгээр хариулна гэвэл амаргүй билээ.
Гэвч ерөнхий олон улс оронд мөрдөгдөж ирсэн бичигдээгүй хууль бий. Нэгдүгээрт, гэрийн эзэгтэй хэмээх, албан тушаалын. Тэр хоёрын аль аль нь л эдлэх эрхтэй. Хадам ээж бол насны хувьд ч, амьдралын туршлагын хувьд ч хүндтэй эзэгтэй байх нь мэдээж ойлгомжтой хэрэг. Тэрээр сэтгэл мэдрэл, оюун ухааны хувьд эрүүл саруул хүн байх ёстой л доо. Түүнийг ширээнд тусгайлан зална.
Түүнтэй гэр орондоо авах шинэ тавилга, эд зүйлсийн талаар зөвлөлдөх ёстой. Түүнийг аливаа найр, наадам, баяр ёслолын үеэр зочид ирэхэд мөн л ширээнд залах ёстой. Уг нь тэрээр хүүгийн хүргэний юм уу охины найз нөхөд, ах дүүс нь цуглах үед хамт байх шаардлагагүй. Мөн хадам эхийн найз нөхөд цуглавал залуу хосууд ч зай баривал зохистой. Ерөөс ахмад насны хүмүүс өөрсдийгөө хүндлүүлэх маш дуртай болдог жамтай.
Тиймээс бэр, хүргэн дараах зүйлийг анхаар.
-Ширээнд суугаад хөгжилдөж, найрсаг уур амьсгал өрнөсөн тэр мөчид хадам эхийгээ өрөөндөө орж амарсан нь дээр хэмээн ятгах хэрэггүй.
-Хадмыг орж ирмэгц дуугаа хураацгаах, найз нөхдөд ээжийн сониуч зангийн талаар тайлбарлах
-Таны насан дээр гэх маягийн үгээр түүнд хандах, ялангуяа айлын эхчүүд намбалаг л байх юм зэрэг харьцаа бүр ч тохиромжгүй.
-Гэрийн аж ахуйн ажил төрөл бол түүний оролцох ёстой зүйл гэдгийг мартаж болохгүй.
-Түүний дэргэд байр, өрөө тасалгаа цөөдөөд буй талаар үглэж хэрэггүй.
-Түүнд бэлэг сэлтэнд уй гашуудал, бэлбэсрэлийг санагдуулах ойлголт шингээсэн зүйл өгөхгүй байхыг хичээ.
Тэгвэл хадам эхэд ч анхаарах зүйлс цөөнгүй бий.
-Залуу хосын хувийн амьдралын нууцад нэвтрэхийг оролдохгүй байх.
-Та нарын үед бид чинь хэмээн үглэхгүй байх
-Бэр охиноо ямар нэгэн зүйл дээр буруушаадаггүй байх
Ерөөс өрхийн гишүүд хэн нь ч ялгаагүй бусдын хүсэл сонирхол, уламжлал, шүтлэг, тэр ч бүү хэл шүүмжлэл зэргийг хүлээн авч байх нь зүйтэй.