Хүүхэд чинь гэртээ ганцаараа үлдвэл…

Хүүхдийн оюун ухааны өсөлтийн хурд харилцан адилгүй байдаг тул зарим хүүхэд бүхнийг явуут дундуур шүүрэн авч, зарим нь нэг хэсэг учраа олохгүй будилна.
Та хүүхэдтэйгээ Гэртээ ганцаараа гэдэг сэдвээр тоглоод үзээрэй. Түүнийг урьдаас айлгаж, түгшээхгүйн тулд эхлээд үлгэр зохиож, түүндээ таарч тохирох зурагтай ном олж, өөрөө ч ганц нэг зураг зурахыг оролдоод үз. Yлгэрт заавал сайн талын, бас муу талын хоёр баатар байж, үйл явдал урьдчилан төлөвлөөгүй, хэд хэдэн өөр замаар өрнөж эхэлвэл бүр ч сайн. Тэгвэл тоглоомын явцад хүүхэд таны тусламжтайгаар гэнэтийн тохиолдолд яахаа урьдчилан бодож чаддаг болж, үйлдэл нь илүү ухаалаг, дэс дараалалтай байх болно.

Аюулгүй байдлыг хангаарай
Бяцхан хүүхэд гэнэтийн тохиолдолд бүхнийг мартаж сандрах нь мэдээж тул эхлээд бүхнийг урьдчилан бодож, түүнтэй бүх үйлдлийг яг л жүжигчид шиг хэд хэд давтах хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг уйтгартай хичээл, сургалт болгож хэрэггүй. Жишээ нь гал командын, эмнэлгийн машин, цагдаа зурж, зураг бүрд ямар утасны дугаар таарахыг хүүхдээр олуулж болно. Хүүхэд бичиг үсэг мэддэг бол хамгийн ойрын хамаатан, ах дүүсийн нэртэй утасны дугаарыг тод, гаргацтай бичиж хүүхдийн байнга харж байх газар өлгөж болно.
Түүнийг орхин явахдаа зөвхөн аюулгүй байдлыг нь хангаад зогсохгүй, ганцаар байх хугацаанд уйдаж, өөр хэрэггүй зүйл рүү анхаарлаа хандуулахгүй байлгахын тулд дуртай ном, зургийн дэвтэр, харандаа, тоглоомыг нь авч болох ойр, дөт газар байрлуулж өгөөрэй. Янз бүрийн өрдөг тоглоом, машин, техник угсрах тоглоомууд тун зүгээр.
Ингээд гарч явахын өмнө хаашаа, юунд явж байгаа, хэзээ ирэхээ түүнд сайтар хэлж ойлгуулан, уйдаж айвал өөр рүү чинь утасдах утасны дугаарыг бичиж өгөөрэй. Та арван минутанд дэлгүүр орохоор гарах байсан ч цахилгаан хэрэгсэл, плитка, угаалгын машин зэргийг асаалттай орхиж болохгүйг хатуу анхаарах хэрэгтэй.

Бүх хүүхэд мэдэх, дагаж мөрдөх ёстой
Хүүхэддээ өөрийг чинь байхгүй үед хэнд ч хаалга онгойлгож өгч болохгүйг маш сайн ойлгуулаарай. Цагдаа, эмч, хөрш, ах эгч, эмээ өвөө хэн ч гэж өөрийгөө нэрлэсэн дуу хоолой нь танигдахгүй л бол өөр хүнд хаалга онгойлгож өгч болохгүй. Харин тэд Аав ээж ирж яваа, тэгэхээр уулз гэж хэлэх ёстой.
Хаалгандаа харах шил хийж, түүгээр хонх дарсан хүнийг Хэн бэ гэж асуухын өмнө заавал харж сурга. Хүүхэд үргэлж эцэг эхээ дууриадаг. Тэр таныг нэг хоёр удаа л хаалга цохиход асуухгүй онгойлгож байхыг чинь харсан бол өөрөө ч асуухгүй онгойлгохыг хүүхдийн сониуч зангаар заавал оролдоно.
Гаднаас орж ирээд хүүхдээ гэртээ том хүн шиг онц байсныг нь хэлж магтаарай. Тэр бие даасан том хүн болж, аав ээж нь түүгээр бахархаж байгааг мэдрэх шиг баяр жаргал хүүхдэд байхгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button