Хүүгээ үргэлж хамгаалаад байвал өөрийн бурууг ойлгодоггүй хүн болдог

Эх хүн үрдээ хэнээс ч илүү хайртай байж, өөрийгөө золиослон түүндээ амьдралаа зориулдаг нь мэдээж сайхан боловч хүүхдээ бүрмөсөн өмчилж авсан мэтээр бодож, бүхнээс харамлан, түүнийгээ цор ганцаар харж, хайрлаж, баярлаж явах гэж зүтгэдэг хэт хайртай эхүүдийн тэр их хайр нь өсөж том болж байгаа хөвгүүнд бөөн зовлон чирэгдэл болох нь их байдаг. Түүний эцэг, хэзээ нэгэн цагт хайрлаж явсан хүний бяцхан дүр, эмэгтэйн хүүхдээ бүхнээс илүү хайрлах сэтгэлийг хөөргөн, тэр нь яваандаа хүүхдээ хайрлах биш, харамлах сэтгэл болон хувирдаг нь тун харамсалтай.
Ийм эх хүүгээ харамлаж байна гэж бодохгүй, үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хүүгээ хатуу ширүүн бие даасан амьдралд л чадах чинээгээрээ бэлдэж байгаа хүн. Хүүгээ аль болох эрүүл чийрэг, өндөр мэдлэг боловсролтой л болгох гэж хичээж байгаа хүн шүү дээ. Yүний л тулд тэр том болсон хүүгийнхээ хармаанд нусны алчуур байгаа эсэх, өглөө, өдөр, орой юу идэж ууж байгааг нь хянаж, ямар хүүхэдтэй үерхэж байгаа, юу үзэж уншиж байгааг нь байнга шалгана.
Хүүгээ хэт хайрладаг ганц бие эхчүүдийг асрагч, бие хамгаалагч гэж хоёр хувааж болох юм. Асрагч нар хүүгээ огт том болоогүй, хар нялхаараа, арчаагүй нялх амьтан гэж сэтгэж, энэ тухай хүүдээ үргэлж хэлж, итгүүлэхийг оролдоно. Харин бие хамгаалагч бол хорвоогийн бүх хүн хүүгий нь эсрэг хуйвалдсан мэтээр бодож сэтгэн, түүнийг энэ хатуу хорвоогоос хамгаалах нь өөрийн нь үүрэг гэдэгт бат итгэсэн хүмүүс байдаг.
Хэрэв хүү нь гараа зүсчихсэн ирвэл эхнийх нь түүнийг нь боож өгөнгөө өнөөдөр ээжийнхээ үгэнд ороод гэртээ сууж байсан бол ингэхгүй байсан гэж үглэнэ. Харин хоёрдахь нь хөрш айлын зүггүй хулигаан хүү л чамайг уруу татчихлаа. Түүний ээжтэй маргааш би нэгийгээ үзнэ дээ гэж занана. Асрагч хүүхдэд нь юу хэрэгтэйг сайн мэднэ. Харин бие хамгаалагч юу хэрэггүйг мэднэ. Эхнийх нь хүүгээ хариулна, хоёр дахь хүүгээ аварна.
Бие хамгаалагч эх хүүгээ эхнэр авахад нэг их дургүйцэхгүй. Учир нь түүнийхээ төлөө тэмцэхэд ганц бие эмэгтэйн хүч хүрэхгүй тул сайн туслахтай болж авбал баярлана. Харин асрагч ээж бол тийм биш, ийм нялх балчир амьтанд юун эхнэр, түүнийг завхай хүүхнүүд толгойг нь эргүүлж байна гэж л бодно. Yүнээс болоод хүү нь орой үдэш гарах эрхгүй, охидтой үерхэхээс айдаг, яваандаа насан туршдаа гоонь эр ч болж мэднэ.
Эхнэртэй болсон ч тэр онц сайн хүү байж, ажлаа таслахгүй, архи амсахгүй, гэрээсээ гарахгүй, эхнэрийнхээ хайр халамжинд үргэлж баярлаж, талархаж байх ёстой хэмээн чин сэтгэлээсээ итгэсэн нэгэн болно. Харин бие хамгаалагчийн хүү том болоод өөрийн бурууг хэзээ ч, хаана ч хүлээн зөвшөөрдөггүй, эрх дураараа, амьдралын бүх бэрхшээл, азгүйдлийг өөрөөсөө бусдад тохдог хүн болно.
Хэт халамжит эхийн эрх хүүгийн энэ хоёр дүр зургийн аль аль нь бүсгүйн сэтгэлийг татах эр хүний чанараар тун ядуухан байгааг хэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button