ОХУ-д суралцдаг оюутнууд, үе үеийн төгсөгчид уулзалдлаа

Манай улсын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хойд хөрш ОХУ чамгүй тусламж үзүүлж байсан. 80 жилийн хугацаанд Монголын 50.000 гаруй залуус Оросод мэдлэг боловсрол эзэмшжээ. Одоо ч энэ уламжлал хадгалагдан үлдсэн. Сургууль төгсөгчид эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад ч хувь нэмрээ оруулсан.
-Монголоос ОХУ-д суралцаж байгаа оюутны тоо жил бүр өсч байна. Манай хоёр орон зах зээлийн эдийн засгийн үед олон ижил хүндрэлтэй асуудлуудтай тулгарсан. Гэвч боловсон хүчин бэлтгэх явц зогсоогүй. ОХУ-ын их, дээд сургуулиудын хувьд онцлог давуу тал нь гэвэл нарийн чанд дэглэм, шалгалт хичээлийн явцыг нарийн мөрддөг, баримталдаг. Энэ нь оюутнуудад их дэвшилттэй олон талын мэдлэг өгдөг нь хамгийн гол давуу чанар гэж би хэлэх байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Москва хотод ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын чуулганыг зохион байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр УБ хотноо оюутнууд, үе үеийн төгсөгчдийн уулзалт хийх юм. Москва дахь Монгол оюутны холбоо өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулах санаачлага гаргасныг Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ, Орост сургууль төгсөгчдийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагууд дэмжсэн байна. Хуучин нийгмийн үед манай залуус ихэнхдээ технологийн чиглэлээр сурч байсан. Гэтэл одоо залуусын сонголт өөрчлөгджээ.
-Сүүлийн үед нийгмийн амьдралын байдлаас ч тэр үү оюутнуудын сурах сонирхол, суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээ сонгох сонирхол тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байна. Yүнээс өмнө бүх л шинжлэх ухааны салбараар, бүх л нийгмийн амьдралын салбараар, улс ардын аж ахуйн бүхий л төрлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан. Гэтэл энэ нь зохих хэмжээгээр өөрчлөгдсөнөөс оюутнууд өөрсдөө нэгэнт хэрэглэгчийн зүгээс ямар мэргэжил мэдлэг олж авах вэ гэдгийг өөрөө сонгох ийм сайхан боломж нэг талаас бүрдэж байгаатай уялдаж сүүлийн үед харилцагчийн мэргэжлийн контингетэд өөрчлөлт орсон.
Дашрамд дурдахад, ОХУ-ын сургууль төгсөгчдийн холбоо 1970 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2003 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ивээл дор болсон Орост төгсөгчдийн холбооныхон хуралд оролцжээ. Оюутнууд амьдарч байгаа хот, сургуулийнхаа тухай ханын сонин хийж, ОХУ-д суралцахаар зэхэж байгаа оюутнуудад сонирхсон мэдээг нь өгч байлаа. Ахмад төгсөгчид оюутан ахуй цагаа дурсан хууч хөөрч байсан бол оюутнууд тулгараад байгаа нийгмийн асуудлаасаа хөндсөн юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button