Рекламны самбарууудыг буулгаж байна

Архидан согтуурахтай тэмцэх хуулийн дагуу Оюуны өмчийн газар, Нийслэлийн захирагчийн алба, ЦЕГ-ын хэв журмын газраас согтууруулах ундааг далд сурталчилсан рекламны самбаруудыг буулгах ажил явагдаж байна. Энэ үеэр тулгарч байгаа гол бэрхшээл бол компаниуд хэн нэгэнтэйгээ барьцаж Тэр компанийн самбарыг эхлээд буулгаагүй байхад манайх буулгуулахгүй. Манай самбар архи сурталчлаагүй, харин цэвэр ус сурталчилж байгаа зэрэг тайлбарууд байгаа юм байна. Иймээс Улсын дээд шүүх, Оюуны өмчийн газраас шаардаж байгаа дагуу маргаантай байгаа Сапу, Апу, Монгол стандарт, Тэргүүн зэрэг газрын самбарыг буулгах болсон гэж захирагчийн албаны мэргэжилтэн хэллээ.
-Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын дагуу УБ хотын нутаг дэвсгэрт далд утгаар бол архи, согтууруулах ундааг сурталчилсан зар сурталчилгааг буулгах үүрэг өгсөн байгаа. Yүний дагуу зарим ажлыг зохиосон. Энэ ажилд Хууль зүй дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, захирагчийн ерөнхий алба, ЦЕГ-ын холбогдох хүмүүс улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд уг самбаруудыг буулгах ажлыг зохион байгуулаад байна.
Сайн үйлсийн аян, Дуслыг хураавал далай болно, Сэргэлэн авхаалжтай пээдгэр улсуудад зориулав гэх зэргээр согтууруулах ундааг рекламдаж байгаа. Гэтэл очоод шаардлага тавихад бид ерөөсөө архи сурталчлаагүй гэдэг байна. Ямар ч байсан эдгээр самбарыг буулгахаар боллоо.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button