Би бөөгийн шашинг шүүмжлэх гэж очоод шүтээд буцсан хүн дээ

Харин манай хадам ээж бөө хүн байсан. Гэвч эрт бурхан болсон л доо. Гэхдээ хадам аав маань бөөгийн ёс, монгол бөөгийн дүрэм журмыг сайн мэддэг. Ингэж болохгүй, ийм учиртай, ингэх ёстой гээд их зүйл зааж сургаж байсан нь миний ажилд маш их тус дэм болж байсан.
-Та чухам яагаад бөөг сонирхон судлах болсон юм бэ?
-Би угаасаа түүхч хүн. Намайг оюутан байх тэр үед чинь шашин шүтлэгийг хоргилдог хаагдмал үе байсан шүү дээ. Тэр үед намайг бөөтэй нутгийн хүн байна танай нутагт хэн хэн ард түмнийг яаж мунхруулж байна гэдгийг мэдэж танд гэсэн үүргийг эвлэлийн үүрээс даалгадаг юм байна. Би нэг нөхрийн хамт эвлэлийн даалгавар өвөртлөөд нутагтаа очлоо. Тэгтэл ч Ханд гэдэг тэнгэрээс арц буулгадаг удган бөөлнө гэж байх юм. Бид хоёр ч сонирхоод очлоо. Хүмүүсийг яаж мунхрууулдаг болохыг илрүүлэх зорилготой шүү дээ. Нөгөө нөхөр маань гэрийн тооноор хэн арц шидэхийг харах гэж гадаа нуугдаад, би гэрийн доторхыг тандах гэж дотор суулаа. Ханд удган ч бөөлж байнаа. Гэтэл удаач үгүй хэнгэргээ дээш нь өргөөд тостол харсаар байтал арц хэнгэрэгт дүүрчихсэн. Арц авангуутаа хормой доороо хийх ёстой тэгэхгүй бол онгод нь аваад явчихдаг гэж байна. Аваад үзтэл шүүдрийн устайгаа нойтон арц. Бүр үндэстэйгээ улаан шавартайгаа шив шинэхэн арц байхыг хараад маш их гайхсан. Тэгж л анх бөөгийн гайхамшигт үзэгдлийг нүдээрээ үзээд итгэж биширсэн. Наяад километрын цаана байгаа тэр өндөр тайгаас хэн тэр арцыг аваад ирэв. Энэ бол маш гайхамшиг. Тэгж л эвлэлийн даалгавраар шүүмжлэх гэж очсон хүн маань шүтээд буцсан юм даа. Тэр цагаас хойш бөөгийн шашины тэр гайхамшигт увидас, учир начирыг олж, тайлах гэж бараг хагас зуун жил судалж байна даа. -Таны анх судалж байсан үеийн бөө, орчин үеийн бөө нар ямар ялгаатай байна вэ?
-Ялгаатай. Гол ялгаа нь зах зээлийн хуулинд л орчих шиг боллоо, Орчин үеийн бөө нар цаг үеээ дагаад мөнгө их ярьдаг болж дээ. Хөдөөнөөс бөө нар их олноороо хот руу нїїж ирэх болж. Энэ чинь мэдээж зах зээлээ дагаад орлого мөнгө л олох зорилготой шүү дээ. Yүнийхээ хажуугаар худлаа хүнээс мөнгө салгадаг бөө нар гарч л байна.
-Орчин їеийн бөө нар яаж мөнгө олдог гэж?
-Бурхны шашины ламнартай адил хүнийг үзэж харна, засал хийнэ, эмчилнэ,бөөлнө. Одоо ч харьцангуй хүмүүс бөөгийн шашинд ханддаг болж дээ. Манайд гэхэд Хөвсгөлөөс залуухан бөө хүний урилгаар ирчихсэн байгаа. Тэр холоос урилга зарлага болгоод авчирч байгааг бодоход манайхан бөөгийн шашиныг мэддэг, ойлгодог, итгэж биширдэг болчихсон байна. Бөө нар засал их сайн хийдэг. Засал хийж хїнд их тус болж байна.Yүїнийхээ хэрээр орлого олж амьдралаа залгуулж байгаа болохоор бас мөнгөний хойноос явлаа гэж буруутгах аргагүй юм.
-Засал ямар үнэтэй хийж байна?
-Түүнийг нь ч би мэдэхгүй юм даа.
-Бөө удам дамждаг уу? Эсвэл хэн нэгэн хүнд илэрдэг юм уу?
-Монгол бөө голдуу удам дамжиж байна. Бас удам дамжихгїй ёс ч бий. Одоо удам дамждаг бөө нар ховор болжээ. Удам гэдэг чинь цусаар л дамжина гэсэн үг. Гэхдээ заавал бөөгийн хүүхэд бөө болох албагүй. Бөөгийн хүүхэд коммунист, лам ямар ч хүн болж болно.
-1990-ээд оноос хойш маш олон бөөгийн төв бий болсон? Энэ ямар зорилготой ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-Төүүд бол дандаа мөнгө олох гэсэн бизнесийн зорилготой л гэж би хэлнэ. Голомт төв гэж хүмүүс их сайн мэдэх байх. Түүнийг үүсгэгчийн нэг нь би шүү дээ. Би бөө бол орлого хөөцөлдөх ёсгїй гэж їзээд гарчихсан. Ерөөсөө хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулж аль ч шашин мөнгө олох нэг арга зам болж байгаад маш их харамсдаг. Шашинаар бизнес хийж болохгүй л болов уу. Бїр тариф тогтоочихсон байгааг ойлгодоггүй.
-Бурхны шашинд нүгэл гэж ойлголт байдаг. Тэгвэл ингэж их мөнгө, бизнес хөөгөөд байгаа нь ямар нэг сөрөг муу үр дагавар болох уу?
-Бөөгийн ёсонд орлогыг бас үгүйсгэхгүй л дээ. Хүнээс мөнгө авч байгаа нь нүгэл биш бас адилхан буян. Гэхдээ олон түмнээс орж ирж байгаа хөрөнгийг өөрийнх бус олны юм гэж їздэг юм. Энэ ёс бүр XIII зууны үе байсан. Олны юмыг олонд нь буцааж зарцуулах ёстой. Одоо манайд энэ зөрчил харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин шинэ хоёр ёс мөргөлдөөд байх шиг байна.
-Орчин үеийн бөө нарын бөөлөх ёс өөрчлөгдсөн үү?
-Бөөлөх ёсонд ч өөрчлөгдөх юм байхгүй. Онгод ордгоороо л орно. Харин тоног хэрэгслэлийн хувьд ч аль болох хуучин юмаа л барьж авахыг эрмэлздэг.
-1990-ээд оноос хойш гэнэтхэн гараад ирсэн тэр олон бөө удган нарыг жинхнэнэ онгодтой хүмүүс гэдгийг яаж мэдэх вэ?
-Їїнийг судлаач нар л мэдэх байх. Yүнийг мэдэх судлах газар гэж байхгүй..
-Yнэхээр чадахгүй байж энэ зан үйлийг үйлдээд байгаа хүмүүст онгод тэнгэр нь хилэгнэнэ гэж юм байх уу?
-Хилэгнэнэ. Чаддаг ч бай, їгїй ч бай онгодын ёс гэж айхтар юм бий. Гэвч тэр журмаа зөрчвөл онгод нь аваад явчихна шүү. Сүүлийн үеийн шинэхэн бөө нар дотор бөөлөх жам дэгийг зөрчиж байгаа хїн нэлээдгүй харгаддаг. Тэгэж буруу үйл хийвэл хэзээ нэгэн цагт онгод тэнгэртээ өөрөө л ахуулчихдаг. Ийм жишээ олон бий. Їїнийг дээхэн їед онгод тэнгэрээ хилэгнүүлж, онгоддоо хорлууллаа гэдэг байсан. Чадахгїй юмаараа оролдох юм бол өөрөө л амиа алддаг. Ер нь бөөгийн шашин бол хатуу ёс гуримтай, хатуухан шашин шүү дээ.
-Бөө мөргөл хаана, хэзээ їїссэн юм бол?
-Миний бодлоор Монголын бөө энд тэнд үүссэн гэх газаргүй. Тэр үүсгэсэн гэх эзэнгүй. Байгаль дэлхийн үзэгдлийг биширснээр л эхэлсэн. Байгаль дэлхийтэйгээ маш нарын сэжимээр холбогдсон ертөнц дэлхий хэмээх эзэнтэй Монголын эртний шашин. Монголын бөөг 5-7 мянган жилийн өмнө үүссэн гэж үзэж байгаа.
-Монголын бөө мөргөл бусад нутгийн бөө мөргөлөөс онцгой ялгаа байна уу? Шарын бөө гэж байх уу?
-Байхгүй. Монголын бөөгийн шашинаас бурхны шашин луу нэлээн орсон урсгал байдаг. Түүнийг нь монголчууд шарын бөө гэж нэрлээд байгаа юм. Бөө мөргөл гэдэг бол шашин биш, зан үйлийн нэр. Шашин бол өөрөө философитой, өөрийн гэсэн ертөнцийг їзэх їзэлтэй байх ёстой. Тэгэхээр нэр томъёоноос эхлээд бөө мөргөл, бөөгийн шашин хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Бөөг хар, цагаан гэж ялгадгийн учир?
-Хар, цагаан гэдэг эртнээс байсан юм. Хар, цагаан зүгийн гэсэн үг. Монголчууд ертөнцийг 24 цагт хуваагаад тїїнийг цагаан, хар, хөх гэж өнгө өгдөг байсан. Yүнээс улбаалаад өнгөөр ялгадаг болсон. Хар зїгийн гэдгийг нь манайхны ойлголтоор догшин, аюултай гэж болох. Нөгөөтэйгїїр шударгуу хїчтэй бөө байдаг. Тиймээс харын талын бөө нар цааш харуулахаа цааш нь харуулчихдаг. Наашаа авах юмаа наашлуулчихдаг хүчтэй байдаг юм. Цагаан зїгийнх бол арга засал, эмчилгээ гэх мэт эерэг зїйлийг хийж байдаг. Yүгээрээ л гол ялгаатай.
-Тэгэхээр харийн зїгийнх гэхээр муу талын гэсэн їг її?
-Ертөнц гэдэг бол өөрөө амьдрал үхэл, хар цагаан, эсрэг тэсрэгийн туйлаас бүрдэж байдаг. Хар цагаан бол амьдралын өнгө. Эрт үед төрийн туг хар байсан нь энгийн ч нэг зїйл биш. Энэ чинь цаанаа маш нарийн утга учиртай. Хїннїгийн їед ч байсан, Чингисийн їед ч байсан. Одоо манайх хар тугаа БХЯ-нд өгчихсөн байгаа шүү дээ. Энэ бас утгатай. Цэрэг гэдэг чинь угтаа бол хїн алахад л бэлтгэгдэж байдаг хїмїїс. Хүн алж байгаа үйл нь хар учир. Түүнтэй адил харын талын бөө нь хүнийг цааш нь харуулж байгаа тул муу зүгийн гэдэг.
-Монголд харийн талын бөө хэр олон бол?
-Эртхэн їед байсан. Одоо бол мэдэхгїй. Монголчууд ер нь хар өнгөнд их дургїй ард тїмэн шїї дээ. Тиймээс хар зүгийн бөөгөө зориуд цагаан бөө гэж нэрлэдэг юм. Батмөнх даян хааны їед цагаан зайран гэж алдартай хар бөө байсан. Хар, цагаан бөө бїр эртнээс л байсан. Сїїлдээ цагаан бөөг шарын бөө гэдэг болсон. Шар нь шарын шашин талдаа болж байгаа юм..
-Хоёр талын бөө нар хоорондоо зөрчилдөх тал байсан уу?
-Байнаа. Бие биенээ алах талын хїчтэй зїйл байдаг.
-Монголын бөө мөргөлийн оргил їе хэзээ байсан бол?
-Монголын бөө мөргөлийн хамгийн дээд хөгжлийн үе бол Чингис хааны дараах їе. Бурхны шашин XYII зууны үед хүчтэй дэлгэрсэн. Нарийн яривал Монголын бөө мөргөлийн бїр оргил їе бол эртний Хүнүүгийн үе. Одоогоос 2500-гаад жилийн өмнө. Яагаад гэвэл тэр үед бөө мөргөл төрийн шашин байсан. Тэр үеийн төр бол бөөгийн їзэл санаагаар зохион байгуулагдсан, бөөгийн үйл ажиллагааг явуулдаг төр байсан. Тэр үед ч, дараа нь ч төрийн тэргїїн өөрөө бөө байсан юм. Энэ нь шашин, төр хоёр нэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөө хїн өөрийн дураар төрийн їйл ажиллагааг явуулдаг байсан тэр үеүүд бол бөөгийн шашин монголын ард түмний хамгийн гол шашин байсан түүхэн үеүүд юм. Төр шашны хэрэг холилдож байсан үеүүд Чингис хааны їеээс дуусгавар болж,. Чингис хаан төр шашин хоёрыг салгасан. Салсан бөө нь Чингистэй хамтарч тэмцэж байгаад Чингис хааныг байхад нь шашин талаараа чингис тїїний ах дїїстэй буруу харьцсанаас цаазаар авахуулсан.
-Та Чингис хаан, бөө мөргөл хоёрын холбоог хэр їздэг вэ?
-Холбоотой. Чингис өөрөө бөөгийн шашинтан хїн. Бөөгийн ёсыг сайн мэддэг. Тиймийн учраас Тэв тэнгэр зайранг ёс жаягаа зөрчсөн гэж цаазаар авдаг шүү дээ.
-Монгол бөөгийн гайхамшиг гэвэл бий юї?
-Байлгїй яахав. Гэвч миний мэдэх цөөхөн том бөө нар байхгїй болчихож. Мэдээж хїний зовлонг нимгэлнэ гэдэг их тус. Бөө нар тулгын гурван чулуун дээрээ бөөлөх нь наад захын зїйл. Гайхмаар зїйл маш их бий. Жишээ нь нөхөр нь анд явахад бөөлж байгаад хормой дээр нь ангийн їс жаахан хийгээд та төдий тооны ийм ийм амьтан агнана гээд явуулахад нөхөр нь яаж л хичээгээд илїї ч үгүй дутуу ч үгүй яг л нөгөө хэлсэн тоогоор нь агнасан тохиолдол байсан. Тїїнчлэн нөхөртөө та цагаан булга агнахнээ гэж хэлэхэд нь нөхөр нь үнэхээр цагаан булга олж алаад эхнэртээ алсангїй гээд ууланд нуугаад ирэхэд нь авгай нь та тэнд л нуусан байна шүү дээ гээд нуусан газрыг нь хэлж байсан. Ганцаараа ууланд явж байгаа хүнийг юу дагаж яваад тийм мэдээг өгчихөв. Энэ бол гайхамшиг. Энэ мэт шууд ямар ч зөрөөгїй хэлдэг байсан гайхалтай бөө нарын бодитой жишээ маш олон. Байгальтайгаа айхтар зохилдож байгаа биз. Нисдэг бөө, хулгай барьдаг бөө, цас бороо оруулдаг бөө гээд янз янзын бөө байсан.. Би ч тїїнийг мэдэх юм. Харин тийм бөө одоо гарч ирэхгїй л байна. Хэрэв байвал манай төрд их л хэрэгтэй байх даа.
-Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.

/olloo.mn/ Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button