С.Оюуныг эвслийг төлөөлөх эрхгүй гэж үзжээ

Хурал даргалагч Д.Дэмбэрэл ч талуудын саналыг хүлээн авлаа. Харин энэ үеэр эвслийн нэг субьект болох Эх орон-МАШСН-ын дарга, гишүүн Б.Эрдэнэбат үг хэлэх зөвшөөрөл хүсэв.
Сүүлийн үед тус намын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа бөгөөд суусан гишүүдээ ажиглагч гэж нэрлэх болсон, гишүүн Р.Эрдэнэбүрэн эвслийн бүлгийн дэд даргаар сонгогдсоноо хүлээн зөвшөөрөхгүй байгаа гээд анхаарлын төвд орсон билээ. Гишүүн Б.Эрдэнэбат эвслийн нэг субьектын хувьд, Эх орон-МАШСН-ын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд нэг зүйл хэлж залруулах болсноо мэдэгдсэн юм. Түүний үзэж буйгаар Эх орон-Ардчилал эвслийн бүлэг нь түр бүлэг юм байна. Эвсэл Ардчилсан нам, Эх орон-МАШСН гэсэн хоёр намаас бүрддэг, тэгж ч Сон-гуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Харин ИЗ-БНН сүүлд нэгдсэн гээд Удахгүй Ардчилсан нам, Эх орон-МАШСН-ын удирдах байгууллага хуралдах ёстой. Манай нам улс төрийн өрнөл, үйл явдлыг маш анхааралтай харж байна гэлээ.
(өдрийн сонин 2004.08.12)