Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эхлэв

Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшүүлэлт явуулахаар тогтож УИХ-ын гишүүн Г.Батхүү Ардчилсан намын ҮЗХ- ны гишүүн Н.Алтанхуягийн, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ардчилсан намын дарга, Эх орон-Ардчилал эвслийн ерөнхий менежер М.Энхсайханы, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн нэрийг тус тус Ерөнхий сайдад дэвшүүлэх санал гаргав.
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо. МАХН-тай явуулж буй зөвшилцлийн үйл явцын талаар бүлгийн гишүүд ажлын хэсгийнхнээсээ мэдээлэл авч санал бодлоо солилцлоо. Гишүүн Лу.Гантөмөр зөвшилцлийн явц болон тус тусын байр суурийн талаар МАХН-аас томилогдсон ажлын хэсэг Эх орон- Ардчилал эвслийн бүлгийн хуралд, эвслийн ажлын хэсэг МАХН-ын бүлгийн хуралд харилцан мэдээлэл хийж байвал илүү үр дүнтэй байна гэсэн санап гаргаж хоёр талын ажлын хэсгийг анхааралдаа авахыг хүслээ гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас мэлээлэв.
(өдрийн сонин 2004.08.12)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button