Эвслийн бүлэг мэдэгдэл гаргажээ

Нэг. Одоогийн байдлаар Эх орон-Ардчилал эвсэл нь УИХ-д 34 суудалтай байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэс болган 2004 оны наймдугаар сарын 3-ны өдөр Эвслийн бүлгийг албан ёсоор зохион байгуулсан.
Эвслийн бүлэг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу дүрмээ баталж, бүлгийн дарга, дэд дарга нарыг сонган, ажлын алба, төр засгийг байгуулах талаар зөвшилцөх ажлын хэсгийг байгуулж, үйл ажиллагаагаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу явуулж байна. УИХ дахь бүлгийг зохион байгуулах хуралдаануудад Эх орон-Ардчилал эвслийг бүрдүүлэгч АН, ИЗ-БНН, Эх орон-МАШСН-ын харьяа-лалтай УИХ-ын гишүүд оролцож хамтын шийдвэр гаргасан юм.
УИХ-ын дарга сонгогдмогц бид Монгол Улсын Их Хурлын тухай, хуулийн 21 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу эвслийн бүлгээ бүртгүүлэх болно.
Хоёр. Эх орон-Ардчилал эвсэлд гурван нам нэгдсэн бөгөөд нам тус бүр өөр өөрийнхөө дүрмийн дагуу бодлогоо тодорхойлж үйл ажиллагаагаа явуулж байдаг юм. Эвсэлд нэгдсэн на-муудын удирдах байгууллагууд нь УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд улс төриин тодорхой асуудлаар зөвлөмж өгч болох боловч эцсийн шийдвэрийг тухайн гишүүн нь нийт иргэн, улсын эрх ашгийг дээдлэн гаргадаг. Эх орон-Ардчилал эвсэл, МАХН нь зөвшилцлийн замаар хамтарсан төр засгийг байгуулах чин хүслээ илэрхийлеэн хамтарсан тун-хаглал, зөвшилцлийн баримт бичгүүддээ харилцааны үндсэн зарчмуудаа харилцан зөвшилцөж гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд тухайлбал УИХ-ын даргад МАХН-аас нэр дэвшүүлсэн хүнийг Эх орон-Ардчилал эвслээс дэмжинэ. Монгол Улсын Ерөнхий сайдад Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг МАХН дэмжинэ гэж заасан билээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 13-т заасны дагуу нам, эвслийн бүлэг нь УИХ-ын бүтцийн хэсгийн хувьд эрхлэх ажлаа намынхаа төв байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцдаггүй билээ. Тиим учраас УИХ дахь манай эвслийн бүлгийн гишүүд аливаа асуудалд хуулиа дээдлэн, улс орон, нийт ард түмнийхээ эрх ашгийг эрхэмлэн ажиллаж байгаа гэдгийг нотолж байна гэжээ.
(өдрийн сонин 2004.08.12)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button