Рокерууд Play time-2004-д цугларна

Залуусын сонирхож байгаа хөгжмийн урсгалын нэг нь альтернатив чиглэл болж байна гэж хэлж болохоор болжээ. 1970-аад оны үеэс Англи, Америкт дэлгэрч, punk, post punk стилээс үүссэн гэж үздэг байна. Альтернатив урсгал нь хөрөнгө мөнгө, нэр алдрын төлөө биш, амьд хөгжмийн зөвхөн өөрт таалагдаж байгаа мэдрэмжээрээ олон түмэнд хүрэх давуу талтай байдаг гэнэ. Тиймээс энэ урсгалаар тоглодог хамтлаг, дуучдыг нэр алдар хүрээлэл их биш байдаг гэж наадмыг зохион байгуулагчид ярьж байлаа.
Энх-Амгалан -Албан ёсоор дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадмын гол зорилготой бол Монголд альтернатив чиглэлээр тоглодог хамтлагуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг бусдад таниулах зорилготой. Hi-Fi рекордс-ын ивээл дор явагддаг наадам юм. Энэ оны нэгдүгээр сарын 30-нд Жулианна диско клубт амжилттай зохион явагдсан. Анхандаа нэг, хоёр, гуравхан хамтлаг оролцдог байсан бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жилийн наадамд бараг 20-иод хамтлаг оролцох болоод байна.
Өнөөдөр манай оронд альтернатив урсгалаар уран бүтээл хийж байгаа олон хамтлаг, дуучид байдаг болжээ. Эдгээр хамтлагууд өмнөх үеэ бодвол цар хүрээгээ тэлж, тодорхой сонирхогч, сонсогч, шүтэн бишрэгчидтэй болж байна гэж ярьж байлаа.
Хөгжмийн наадам Соёл, амралтын хүрээлэнгийн задгай талбайд болох гэнэ.