Баталгаагүй газраас жимс бүү худалдан ав

Манайд жимс боловсорч гүйцээгүй байгаа. Гэтэл жимс хэдийнэ худалдаанд гарчихлаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэддээ боловсорч гүйцээгүй байгаа жимсийг идэхгүй байхыг анхааруулж байсан. Өнгөрөгч амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламж буюу 103-т жимс идсэнээс болж хордлого авчихлаа гэсэн дуудлага нэлээд хэд иржээ. Айлын эрх хүүхдүүд гадуур явж байгаад гэнэт л би энийг идмээр байна, аваад өгөөч гэж ээж ааваасаа гуйдаг. Гэтэл аав ээж нар нь эрүүл мэндийнх нь талаар огт бодолгүй аваад өгчихдөг тэгээд л хордлого болдог гэж яаралтай түргэн тусламжийн эмч хэллээ.
-Хүний биед маш хэрэгцээтэй эд. Жимсийг зөв хэрэглэх хэрэгтэй. Улсын баяраас хойш манай дуудлагын ихэнх хувийг хоол унд, жимс жимсгэнээс хордсон дуудлага эзлээд байна. Энэ нь нэгдүгээрт хадгалалттай холбоотой байх. Хоёрт, хүмүүс гадуур баталгаагүй жимс идсэнээс болж байна.
Ер нь жимс жимсгэнийг идэхдээ зөвхөн шинийг нь худалдан авч идэж байвал ядаж халдварт өвчин тусахгүй байх магадлалтай байдаг гэж эмч ярьж байсан юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button