Дуучин Сарангуа шинэ цомог гаргалаа

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Сарангуа нь нэгэн шинэ уран бүтээлээ монгол түмэндээ өргөн барьж байна. Буддын шашны маань мэгзэм болон бурхдын магтаал залбирлуудыг ая эгшиг хөглөн эстрад хөгжимтэй хослуулан дуулжээ.
Энэхүү цомог нь Итгэл нэртэй, 14 дуу багтсан гэнэ. Цомогт орсон дуунууд нь уянгат сайхан хөгжимтэй аялгуу, утга төгөлдөр үгсийн хослол бөгөөд ариун номын дууг сонссон хүн бүрт бурхны номын адис очих юм байна. Бурхны хайр энэрэл, хүч чадал, нигүүсэл түүний дуулсан дуунуудад шингээстэй байгаа гэнэ. Буддын шашин, урлаг хоёрыг холбосон Монголын түүхэн дэх анхны уран бүтээл болж чадсанаараа онцлог юм байна.
/MN-25 телевиз/