Ганц, хоёр өгүүлбэрээр…

Даяаршлын эрин дэх нүүдэлчдийн өнөөгийн ба хэтийн төлөв нэртэй олон улсын чуулга уулзалт МУИС-ийн дугуй тэнхимд болж байна. Гурван жилд нэг удаа болдог уламжлалт арга хэмжээ 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Олон улсын нүүдлийн соёл судлалын төв, ЮНЕСКО зэрэг байгууллагууд зохион байгууллаа. Хуралд 14 орны эрдэмтэд нүүдлийн соёл иргэншлийн талаар санал солилцсон байна.
Сити такси компаниас зохион байгуулж байгаа жолооч нарт зориулсан нээлттэй уулзалт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээний үеэр өнөөгийн нөхцөлд хэрхэн такси түрээслэх, бусад тээврийн үйлчилгээнээс ямар онцлог, давуу талтай, манай улсад мөрдөгдөж байгаа таксины стандарт, дүрэм журам амьдралд хэрхэн нийцэж байгаа талаар асуудал дэвшүүлсэн байна.
УБ хотын авто зам засварын ажлын хүрээнд их сургуулийн гудамжийг 32-ын тойрогтой холбох 0.8 км замыг засахаар болсон ч зам дагуух айлууд нүүхгүй байгаагаас энэ ажилд саад учруулж байна гэж холбогдох албан тушаалтнууд нь мэдэгдэж байна.
Монголд тусламжаар орж ирдэг Солонгос, Япон, Германы комиссын гутал хувцсыг өндөр чанар, үзэмж сайтай, хямд үнэтэй гэж хүмүүс ихэвчлэн өмсдөг. Гэтэл өндөр чанартайгаараа гайхагдсан солонгос гутал хөлний өсгий хагалах вирус тээдэг байна. Учир нь солонгосчууд удам дамжсан энэ өвчнөөр өвчилдөг болохоор гутлаа нэг сараас илүү өмсөлгүй аль нэг орон луу тусламжийн шугамаар явуулдаг юм байна.
/MN-25 телевиз/