Венера мэндэлсэн нь

1470-аад оноос түүний турьхан эмзэг, гоёмсог зургууд аажмаар өөрчлөгдөж, хожмоо өөрийн нь үндсэн арга барил болон хувирсан биеийн өнгийг голчилсон, гүн сэтгэхүйтэй зургуудаар солигджээ. Энэ үедээ тэрээр өөрийн хамгийн шилдэг, гайхамшигт бүтээлүүдээ зурсан гэдэг.
Ботичеллигийн хүний нүцгэн биеийг дүрслэн үзүүлсэн хамгийн анхны зураг нь 1473 онд бүтээсэн Гэгээн Себястьяны хөрөг /Одоо Флоренцийн Питтийн галерейд байгаа/ юм. Тэрээр домог, туульсын сэдвээр, амьд, жүжиг маягаар бүтээлүүдээ туурвисан байдаг.
Ботичелли 1482-1484 онд домгийн сэдэвт шилдэг бүтээлүүд болох Хавар, Паллада Кентавр хоёр, Венера Марс хоёр, Венера мэндэлсэн нь зургуудаа зуржээ. Эдгээр нь одоо зураачийн төрсөн нутаг Флоренц хотын Уффицийн галерейд хадгалагдаж байна.
Эртний уран зохиол, домгийн гүн агуулгатай, өнгө будгийн өвөрмөц хоршил бүхий энэхүү Венера мэндэлсэн нь хэмээх зурганд дүрслэгдсэн Венера нь урлаг судлаачдын үздэгээр ичимхий, даруу Венера-гийн бүлэгт багтдаг. Тэрээр урт сайхан шаргал үсээрээ нүцгэн биеэ хагас халхалж, нууцын орноо далдлаад өрөөсөн гараараа хөхөө дарсан ажээ. Уг зураг нь Сэргэн мандалтын үеийн баруун Европын шилдэг бүтээлд зүй ёсоор тооцогдох бөгөөд түүнээс эртний урлагийн нөлөөлөл, Ботичеллигийн уран баримлын тухай өндөр мэдлэг илт харагддаг гэж судлаачид үздэг.
УБИС-ийн багш, докторант Ч.МӨНХБАЯР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button