Сэтгэлийн дэм

Би гурван жилийн өмнө нэгэн хуриман дээр нөхөртэйгөө танилцсан юм. 40 орчим насны, нүдэнд дулаахан эр намайг бүжгэнд урьж, хэд хэдэн удаа бүжиглэж билээ. Нэр ус, ажил сургуулийн тухай товчхон ярилцаад л өнгөрсөн. Yнэнийг хэлэхэд, тэр үдэш бид хоёр бие биедээ маш их таалагдсан боловч үүнийг хэн хэн маань нууж, биеэ барьцгааж байсан. Би хуримлаж байгаа хосын эхнэрийнх нь найз, Бум эрэгтэй талынх нь холын хамаатан байж..
Тэр өдрөөс хойш арваад хоногийн дараа Бумын эхнэр утсаар ярьж бид уулзлаа. Цогзолыг нэгэн зоогийн газар ажилладаг байхад нь Бум танилцаж, эхнэрээ болгожээ. Ажил төрөл гэж явсаар нэг л мэдэхэд гуч нэлээн гарснаа анзаарсан, боловсролтой, даруухан эр хурдхан шиг амьдралаа төвхнүүлэх гэж яарахдаа, сэтгэлд таалагдсан бүсгүйгээ бүрэн шинжиж, таньж чадаагүй юм болов уу даа. Цогзолд боловсрол эзэмшиж, хөл дээрээ босоход нь дэм болох хөрөнгө, мөнгөтэй хүн л хэрэгтэй байж. Хоёр дээд сургуулийн дипломтой, бусдаас дутахааргүй эд хөрөнгөтэй болсон бүсгүйд одоо хайр, сэтгэлийг нь татдаггүй, хэнхэг, даруухан хөгшин эр хэрэггүй болсон гэнэ. Гомдох, туних нь амархан байдаг залуу насны аашнаасаа болж хоёр тийш болсон анхны хайрт нь Германд 5 жил сураад ирснээр тэд учраа олж, бүр суух гэрлэх тухайгаа ярилцаж, Цогзол Бумаас салах шалтаг хайж байгаа гэнэ. Чи төгсөх курсийн оюутан. Би чиний тухай багагүй зүйл мэднэ ээ. Чамд тэр таалагдсан биз дээ? Манай Бум баргийн хүүхнийг тоодоггүй юм. Сайн эр хүн дээ. Даанч би түүнд хайргүй, би дасах байх гэж бодсон ч чадаагүй. Би түүнд хүүхэд гаргаж өгсөн. Одоо боллоо. Надад Бумаас салах шалтаг хэрэгтэй байна. Би чамд хангалттай мөнгө өгье… Энэ яриа хоёр жилийн өмнө нөхрийн маань хуучин эхнэр, бид хоёрын дунд болсон юм.
Цогзол надад Бумын утас, ажил, хаана өдрийн хоол иддэг, аль замаар явдгийг нь хүртэл зааж өгч билээ. Бумын байнга үйлчлүүлдэг зоогийн газар бид хоёр хэд хэд тааралдсанаар, бид хоёрын учраа эхэлсэн. Халамж муутай, байнга л аашилж, тэнэглэж байдаг эхнэрээсээ үнэхээр залхдаг ч, урьд нь эмэгтэй хүнтэй холбогдож үзээгүй болохоор эхнэр хүн ийм л байдаг байх хэмээн тэвчин байдаг даруухан зантай Бум эхнэр, охин хоёртоо дэндүү хайртайг нь би мэдсэн юм. Гэвч бид хоёр өдөр ирэх тусам хоёр биендээ татагдаж, дасаж байлаа. Бум надаас нэлээд ах ч, миний хайж, хүсэж явсан эр хүн мөн болохоор би Цогзолтой хийсэн тохироог бараг өөрөөсөө ч нуудаг байлаа.
Бум бид хоёрыг нэг зоогийн газар сууж байхад Цогзол ирж, бөөн хэрүүл болж, Бум надтай ганц ч үг солилгүй эхнэрээ аваад гарсан юм. Би нэг л өдөр ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан болохоор огтхон ч сандраагүй. Гэхдээ би Бумд дасчихсан, түүнд хайртай болсноо, түүнийг таг чиг арваад хоноход л мэдэрч билээ. Цогзол бөөн хэрүүл шуугиан болж, шүүхэд салах өргөдлөө өгч, хоёр тийш болон санасандаа хүрчээ. Бид хоёрын хамт явж байсан зургийг хүртэл авч, хаана хэзээ уулздаг, ямар буудалд очсон зэргийг маань хүртэл мэдчихсэн байж билээ.
Бид жилийн дараа, намайг бие давхар болоход нэг гэрт орсон юм. Би сургуулиа төгсөж, Бум ажлаа хийн, хүү маань ч эрүүл энх торниж, гэр бүлийн маань амьдрал үнэхээр сайхан байлаа. Хувиа бодсон, өөдгүй хүүхний өгч чадаагүй ханийн хайр халамжийг Бумдаа өгөх гэж би ч их хичээдэг .
Цогзол нөгөө залуугаа гэртээ авчирч, санасандаа хүрсэн. Эхний жил таг чиг байдаг байснаа, өнгөрсөн намраас эхлэн байн байн утасдах болсон. Хүү өвдлөө, хүүгээ тийм ч төлбөртэй цэцэрлэгт өглөө… энэ тэр гээд л ярьдаг, Бум ч хүүгээ эргэж байна гээд ойр ойрхон очдог боллоо. Би эхлээд юу ч хэлдэггүй байсан л даа. Өглөө ажилдаа яваад орой ирэхэд нь охин маань аавыгаа хичнээн их саначихсан байдаг байсан. Yүн шиг л тэр муу ямар ч буруугүй хүү бас л аавыгаа санан үгүйлж байгааг би ойлгодог. Би өөрөө ч тэр хүүгийн өмнө нүгэлтэй болохоор өөрийгөө барьдаг, буруутгадаг байсан юм. Гэхдээ энэ байдал иймэрхүү маягаар үргэлжлээд байхыг би тэвчиж чадахгүй нь.
Бум сүүлийн үед Цогзол ажилтай, завгүй гэсэн хүүгээ эмнэлэгт үзүүлээд, цэцэрлэгээс нь аваад… гэхчилэн байнга л тийшээ гүйх боллоо. Саяхны нэг өдөр Бум гэртээ хоносонгүй, утсаа салгаад, таг чиг. Санаа зовоод, унтаж ч чадалгүй өглөө ажил руу нь очтол хүү халуураад, би тэнд хоночихлоо гээд сууж байв. Цогзолын нөгөө залуу нь архи дарс уудаг, хүүхэн шуухантай холбогддог, түүнд гар хүрдэг гэхчилэн гэж сонсогддог л байсан. Гэтэл хадгаламжийнх нь хэдэн төгрөгийг авч Германд очоод татаж авна гээд явсан нөгөө залуугаас нь сураг тасраад удаж байгаа юм байх. Одоо Цогзолд Бум хэрэгтэй болж байгаа гэдгийг би мэдэж байна.
Би яах вэ, надад зөвлөөч!
Бумд бүх үнэнийг хэлэх зориг алга. Тэгвэл би түүнийгээ алдана шүү дээ.

Өөрийнхөө давуу талыг бодитойгоор үнэл

Бид таны захидлыг сайтар уншиж үзлээ. Бидэнд итгэж захидал бичсэн танд баярлаж байгаагаа илэрхийлэе.
Юуны өмнө энэ бүхэн ямар нэг байдлаар шийдэгдэн дуусах цаг ирнэ гэдэгт итгэж, түүнийхээ төлөө тэмцэх тэвчээр, эрч хүч танд байх ёстой. Мөн ямар ч байдлаар асуудал шийдэгдсэн тухайн тохиолдолд тайвнаар хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Нэгэнт болоод өнгөрсөн үйлдлийг болон цаг хугацааг эргүүлж болохгүй болохоор өөрийгөө буруутгалгүй одоо цаашид яах вэ?, яаж залруулж болох вэ? гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм.
Танд байж болох бүхий л хувилбаруудыг гаргаж үр дүнгийг нь бодитойгоор тооцоод үзье.
Эхний хувилбар нь таны хүсэж байгаагаар огт хэлэхгүй байх. Цогзолын хувьд танаас илүү буруутай, хувиа бодсон төлөвлөгөөнийхөө талаар түрүүлж ам нээхгүй нь ойлгомжтой учир энэ асуудал дахин хөндөгдөхгүй тул та үүнийг мартаж болох юм. Энэ тохиолдлын үр дүнг тооцон үзвэл Бум тантай холбогдсоноос болоод эхнэр нь гомдон гэрлэлтээ салгуулсан гэж ойлгож байгаа тул өөрийгөө буруутган Цогзолыг өрөвдөн түүнд туслах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл Бум сонголт хийх эрхтэй учир та нөхрөө алдах магадлалтай. Мөн таны хайртай хүн бас ашиг хонжоо харсан өөрт нь хайргүй хүнтэй амьдарч хохирч болно. Та үүнийг хүлээн зөвшөөрч чадна гэж үү?
Дараагийн бидний зөвлөж байгаа хувилбар бол үнэнийг хэлэх. Харилцааны сэтгэл зүйд ялангуяа хайрт үйлчилдэг гол зарчмууд байдаг. Yүнд үнэнч байх, хүндэтгэх, эрх чөлөө олгох, харилцаагаа сайжруулан хөгжүүлэх байнгын оролдлоготой байх зэрэг ордог. Yнэнийг хэлэхээсээ өмнө Цогзолтой уулзаж түүний байдал, бодол санааг мэдэж, нэгэнт чи өөрөө салах санааг анх гаргасан гэдгийг сануулбал сайн. Энэ асуудалд Цогзол танаас илүү буруутай тул та зоригтойгоор үнэнийг хэлж болно. Та үнэнийг хэлэхээр шийдсэн бол цаг хугацаа, орчин нөхцөл байдал нь тохирсон үеийг сонгож, ярих зүйлээ дэс дараатай төлөвлөн үнэнийг зөвөөр ойлгуулан ярилцаад үз. Ярилцах үедээ өөрийгөө түүнд хайртай, тийм ч учраас одоо хамт байгаа, цаашид ч хамт байхыг хүсдэг гэдгээ байнга сануулж байвал сайн. Yүний дараа нөхөрт чинь хэцүү байх тул түүнд бодох хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй тэвчээртэй хүлээгээрэй.
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Сэтгэл зүй төвийн зөвлөгч М.БУЛГАА

УДЭТ-ын найруулагч Н.Болд Амьдралд нууц юм гэж байдаггүй
– Амьдрал бол жүжиг гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Та энэ жүжиг-ийг хэрхэн төгсгөх вэ? Захидал бичсэн бүсгүйд маань юу гэж зөвлөмөөр байна вэ?
– Английн аугаа их зохиолч У.Шекспир Амьдрал бол театр, амьдарч буй хүмүүс нь жүжигчид гэж уулга алдсан гэдэг юм. Энэ захидлыг уншаад бодож байхдаа манай утга зохиолын томоохон төлөөлөгч Лодойдамба гуайн Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй гэсэн үг санаанд орсон. Тэгээд би энэ бүсгүйд илэн далангүй сэтгэлийн дэм өгье гэж бодлоо.
Францчууд хорвоо дээр нууц юм гэж ерөөсөө байдаггүй. Нэг зүйлийн тухай хоёр хүн мэдэж байгаа л бол хэзээ ч түүнийг нууц гэж бүү бодоорой. Нууц гэдэг бол зөвхөн нэг л хүний дотор байдаг зүйл гэдэг. Тэгэхээр би захидлын эзэн бүсгүйн хайр сэтгэлийнхээ төлөө хийсэн тэмцлийг нууц гэж хэлэхгүй ээ.
Юуны өмнө чи нэгэнт л сайхан хайрынхаа төлөө өөрийгөө золиосолж чадсан юм чинь тэмц. Тийм учраас чи нэг үдэш маш сайхан хоол хийчихээд хэзээ ч урьд өмнө нөхөртөө төрүүлж байгаагүй тийм сэтгэгдэл төрүүлэхээр ширээ зас. Маш гоё лаа асааж улаан вино тавь. Улаан өнгө нь хайр дурлалын үнэнчийн илэрхийлэл. Тийм болохоор би улаан вино гэж онцолж байгаа юм шүү. Тэгээд нөхрөө ирэхэд нь гоё ширээнийхээ ард бүх үнэнээ хэл. Чиний энэ сэтгэлийн нууц, хайртай залуугаа олж авахын төлөө хийсэн тэмцэл-ийг эр нөхөр чинь хуучин эхнэрээсээ биш харин чиний амнаас сонсох ёстой. Яарвал даарна гэдэг үг байдаг. Гэтэл бас яарахгүй бол хожимдоно ч гэдэг. Тийм учраас чи яарахгүй бол хожимдоно.
– Бумын анхны эхнэр Цогзолыг та хэрхэн ойлгож байна вэ?
– Аугаа их Карл Маркс Амьдрал бол тэмцэл гэж хэлсэн. Ямар ч насныхан амьдралын төлөө тэмцэл хийдэг. Энэ тэмцэлд хэн ялах нь чухам хувь хүнээс л шалтгаалдаг. Тухайн үед энэ бүсгүй ялж байсан байх. Өөрт нь хайртай хүнээр тоглоод явж байсан байж магадгүй. Гэхдээ ийм утгагүй хайр дандаа ялагдал хүлээдэг. Хайр сэтгэлийг хүн төрөлхтөн хэдэн мянганы турш бүх талаар батлаад нотлоод ирсэн ч ард нь гарч чадаагүй маш том ертөнц.
– Хэрэв Та өөрөө Бумын оронд байсан бол
– Ямар ч эргэлзээгүй хоёр дахь бүсгүй буюу захидлын эзнийг сонгоно.
Гэхдээ эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг биш. Энэ бол тоглоом биш, амьдрал. Тийм учраас амьдралд зөв шийдвэрийг эр хүн гаргаж, ноён нуруутай байх хэрэгтэй. Гуйвж дайвсан амьдрал дундах эр хүн эцэстээ хэнд нь ч хаягдаж мэднэ.
– Цогзолд захидлын эзэн бүсгүйгээс илүү Бумыг татах чанар байна гэж ойлголоо.
– Яагаад эргэж очоод байна гэхээр үнэхээрийн захидлын эзний бичсэн шиг Бум эхнэртээ хайртай. Дээрээс нь нуган үр гэдэг эрэгтэй хүнийг их эвддэг зүйл л дээ. Энэ хоёр хүчин зүйл түүнийг анхных нь гэр лүү явуулаад байгаа юм болов уу.
– Бумын сэтгэл анхныхаа эхнэрт илүү байвал захидлын эзэн бүх нууцаа ярилаа ч цаашдаа бас л ирээдүй муутай юм шиг санагдахгүй байна уу?
– Захидлын эзэн бүсгүй түүнд хайртай болж үр хүүхдийг нь гаргачихаад эцэст нь ганцаараа үлдэхэд хүрч байна. Хүүхэд гэдэг тэр амьдралын хамгийн гол шийдвэр гаргах хүчин зүйл биш. Цогзол нөхөртөө хайргүй. Одоо түүнд мөнгө байхгүй учраас л Бум хэрэгтэй. Гэхдээ хэзээ нэгэн цагт ахиад л Бумыг орхино. Яагаад гэхээр түүний ертөнц, философи тийм юм байна шүү дээ. Тиймээс Бум дахиж өөрөө гологдох гэж очих хэрэггүй.
– Амьдралын төлөөх тэмцэлд мөнгө ямар нэг хэмжээгээр үүрэг гүйцэтгэдэг болчихоод байна шүү дээ
– Мөнгөөр хэмжигдэхийн аргагүй зөвхөн тэр аугаа их хайрынхаа хүчээр хүнээс илүү гарахгүй ч хоёр биенээ болгоод байдаг гоё хайр зөндөө бий. Хэрвээ хайр гэж ийм гэгээн зүйл сайхан ертөнц байдаггүй байсан бол хүн төрөлхтөн оршин тогтноно гэж үү. Бид өнөөдөр мөнгө бүхнийг шийдэж байна гэж бодоод байгаа. Гэтэл энэ чинь зүгээр л хүмүүсийн эд материалтай харьцах харилцааны хэрэглээ. Хүмүүс муу талыг л илүү олж хараад байна. Гэтэл бидний эргэн тойронд хичнээн гоё хайрын харьцаа байна вэ? магадгүй таван зууны дараа хүмүүс бидний энэ гэгээн хайрын тухай ямар гоё жүжиг хийж болохыг үгүйсгэх аргагүй. Би амьдралд асар их гэрэл гэгээ, үнэнч хайр нөхөрлөл байгаа учраас хүн төрөлхтөн амьдарч байна гэж боддог.
– Хэрвээ энэ жүжиг байсан бол та яаж төгсгөх вэ?
– Хэрвээ энэ захидал жүжгийн зохиол байгаад би театрын тайзнаа найруулан тавибал захидлын эзэн эмэгтэйг нөхөр лүүгээ явж байгаа юмуу, нөхрийнхөө өрөөнд орж байгаагаар төгсгөнө. Тэр нэг өвөрмөц сонин нуугдмал ертөнцийн хаалгаар ороод төгсөнө.
Харин амьдралд хүн ямар нэг шийдвэрийг зайлшгүй гаргах учиртай.
-Танд баярлалаа.
Б.ОТГОНБАЯР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button