Хүүтэй болохыг хүсч байна уу?

Эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орохын өмнө ганга өвсний хандаар үтрээгээ угаах хэрэгтэй. /Энэ хандыг бэлтгэхдээ 2 халбага ганганы хатаасан навчин дээр 2 стакан буцалсан ус хийгээд хандалж хөргөөд хэрэглэдэг байна/. Ганга нь үтрээнд шүлтлэг орчинг бий болгодог. Y хромосомд энэхүү шүлтлэг орчин таатай нөхцөл бүрдүүлдэг байна. Мөн хамба шарилж, хумсан цэцгээр ч ханд бэлтгэн хэрэглэж болно.
Мах голдуу ид. Учир нь махан бүтээгдхүүн бие махбодод натрийн давс хуралдуулдаг. Энэ
нь биеийн торлог эд эсүүдийн завсар орж хуралддаг. Yүнийг Y хромосом нь Х-ээсээ илүү тэсвэрлэн хүлээж авдаг байна. Тиймээс махан хүнстэнгүүдийн эсэд хүү төрүүлэх чадвар харьцангуй илүү байдаг ажээ.
Арын байрлалаас загас наадуул. Энэ нь бас л боломжийн аргын нэг. Учир нь арын байрлалаас секс хийх үед эр бэлгийн эс бусад байрлалаас илүү түргэн хугацаанд үтрээнд орж чаддаг. Түүн дотроо үтрээний шүлтлэг орчин нь Y хромосомд илүү таатай нөлөө үзүүлдэг тул тэд Х-үүдээс түрүүлж өндгөн эсэнд хүрэх боломжтой гэсэн үг юм.
Хүйтэн шүршүүрт ор. Хурьцал хийхийн өмнө эрчүүд хүйтэн усанд орох хэрэгтэй. Бага дулаанд Y хромосомын ажиллагаа үнэхээр нэмэгддэг байна. Тийм учраас хүйтэн усанд орсны дараа Y хромосомууд тэргүүн эгнээнд гарч ирдэг тул хүү олох боломж төдий хэмжээгээр нэмэгддэг гэнэ. Гэхдээ хатгаа тусчихгүй байхыг бодох хэрэгтэй л дээ.
Yе үе тодорхой хугацаанд секс хийлгүй тэсвэрлэж бай. Энэ ч бас үнэний хувьтай аж. Y хромосомын амьдрах чадвар Х-ийнхээс илүү тул хэд хоног хураасан хуучин үрийн шингэн дэх эр бэлгийн эсэнд агуулагдах Y хромосомын хэмжээ харьцангуй их байдаг гэнэ.