СЕКС ямар хэрэгтэй юм бэ?

Магадгүй та Бэлэг эрхтэн, дурлал, хурьцал гэдэг бол дээд тэнгэрээс гагцхүү үр хүүхэд төрүүлэх хишиг болгож хайрласан эд. Секс, дурлал энэ тэр бол энэ хүүхэд төрүүлэх явц дахь тоглоом шүү дээ… гэж өгүүлэх хэн нэгнийг ч сонссон байж болох л юм. Ер нь ч өсч яваа хүүхэд чинь, эсвэл санаандгүй байтал чинь хэн нэгэн танаас Секс юунд хэрэгтэй юм бэ? гэж асуувал та шууд хариулж чадах уу?
Хүн яагаад заавал секс хийх ёстой гэж? Энэ юунд хэрэгтэй юм бэ?
Энэ асуултанд бүгдээрээ эрдэмтэн, докторуудын тусламжтайгаар шинжлэх ухааны, сэтгэл зүйн, амьдралын үндэстэйгээр хариулах гээд үзэцгээе.
Мэдээж хэрэг сексийн таашаал, түүнтэй холбоотой аливаа сэрэл, мэдрэмжүүд хүн төрөлхтний хөгжлийн явцад тасралтгүй үргэлжлэх үр төлөө үлдээхээр заяасан гэдэг нь маргаангүй юм. Бид өөрсөнтэйгөө ижил хүүхэд төрүүлж, хэзээ ч мөхөшгүй генийг хойч үедээ мөнхийн бамбар адил үеэс үед дамжуулсаар байдаг. Харин секс бол энэ явцын хэрэгжиж буй тасралтгүй үйлдэл юм гэж доктор, сексололгич, философич Игорь Кон бичжээ. Гэвч өөр нэг асар том асуудал бол байгаль дэлхий хүнд биологийн энэ хөтөлбөрийг биелүүлэх үүргийн нь хажуугаар сэтгэл болон бие махбодын маш нарийн, гайхамшигт мэдрэмжээр шагнасан юм. Хэрвээ ийм сэтгэлийн мэдрэмж, таашаал байдаггүйсэн бол хүмүүс зөвхөн хүүхэдтэй болохын тулд секс хийнэ гэдэг нэн цөөн байх байсан биз. Зарим нь огт хийхгүй шүү дээ. Хүн амьдралдаа хэдэн удаа секс хийдэг, хэдэн хүүхэдтэй болдог вэ гэдгийг харьцуулан бодоод үзэхэд л ойлгомжтой байгаа биз дээ.
Энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй юм.
Сексийн ханамж, таашаал гэдэг бол зүгээр маяг биш харин амьдралын хэрэгцээ юм.
Энэ хэрэгцээ хүмүүст харилцан адилгүй байдаг. Хүний нас, эр гормон-тестостероны түвшингээс ихээхэн хамаардаг бөгөөд тестостерон нь нас ахих тусам багасдаг. Мэдээж хэрэг ямар нэг шалтгааны улмаас сексээс татгалздаг хүмүүс байсаар л байсан, байх ч болно л доо. Гэвч ихэнх тохиолдолд энэ нь хүчээр хийгдэж буй хэрэг бөгөөд эрүүл саруул хүнд сексийн хэрэгцээг хангалгүй удаан хугацаагаар барих нь тун хүнд.
Сексийн сэтгэл ханамжгүй байдал хүмүүсийг бухимдуу, ууртай, хэрцгий, аз жаргалгүй болгодог. Энэ олон тооны хамгаалах хэрэгсэл юун түрүүн хүмүүсийг секс хийхдээ хүсээгүй хүүхэд олчих вий гэх далд айдсаас нь хамгаалахын тулд бий болсон гэдгийг бүгд мэддэг шүү дээ. Хайр сэтгэлийн хувьд азгүй байсан хүмүүс секс, эротик гэдэг бол зөвхөн амин хувиа бодсон зүйл гэсэн бодлоор өөрсдийгөө хүчээр хуурч байдаг. Гэвч энэ нь томоохон төөрөгдөл юм. Зарим хүмүүс амьдралд сексээс илүү чухал юм бишгүй л байна гэж өгүүлдэг. Энэ нь хүн төрөлхтний өөрийн нь байгалиас заяасан шинж чанарыг орхигдуулж буй хэрэг.
Бодитоор нь авч үзвэл сексийн харьцаа бол зөвхөн бие махбодын биш сэтгэлийн өндөр ач холбогдолтой зүйл юм. Мэдээж хэрэг хүн ганц сексийн төлөө, эсвэл ганц сексээр амьдарна гэж үгүй л дээ. Гэхдээ түүний хүний өөрийн нь оршин байхуйд шууд хамааралтай тэр ач холбогдлыг нь орхигдуулж болохгүйд хамаг учир нь оршдог. Тиймээс л хүмүүст аюулгүй, аз жаргалтай сексийн тухай ухуулан ойлгуулах нь нэн чухал юм.
Сексийн амьдрал төвөгтэй бөгөөд олон талтай байдаг. Гэтэл ганц удаагийн хүндрэл тулгарангуут түүнийг бүхэлд нь буруутгах, үгүйсгэх нь бий. Таныг аз жаргалтай байлгахын тулд л секс судлаачид, сэтгэл судлаачид ажиллаж байгаа хэрэг юм шүү.
Тэгэхээр секс бол хүний эрүүл мэндэд нэн тустай зүйл юм.
Эрүүл мэндэд тустай гэдэг нь л хүнд өөрт нь шууд хамааралтай гэдгийг нотолж байгаа юм. Одоо секс юугаараа эрүүл мэндэд хэрэгтэй вэ гэдэг хэд хэдэн шалтгааныг өгүүлье.
Амьдралыг уртасгадаг
Энэ нь ялангуяа эрчүүдэд нэн хамаатай. Байнгын эрүүл сексийн амьдралтай, дур ханалтыг тогтмол мэдэрч чаддаг эр хүн бусдаас илүү урт насалдаг байна. Yүнийг Их Британий эрүүл мэндийн газраас томоохон судалгаагаар аа нотолжээ.
Сарын тэмдгийн мөчлөг тогтворжино
Энэ бол бүсгүйчүүлд хамаатай юм. Байнгын, эрүүл сексийн амьдралтай, сексээс таашаал авч чаддаг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг тогтвортой байдаг. АНУ-ын Пенсилваний Анагаах Ухааны Хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 7 хоногт ядаж 1 удаа байнга секс хийдэг эмэгтэйчүүдийн 78 хувьд нь сарын тэмдгийн мөчлөг хэвийн, тогтвортой байсан байна. Харин хааяа нэг, тохиолдлоор хүнтэй хавьтдаг эмэгтэйчүүдийн дөнгөж 49 хувьд нь л ийм үзүүлэлт гарчээ.
Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилдэг
Аз жаргалтай сексийн амьдралтай хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж сэтгэлээр унах нь эрс багасдаг. Учир нь хүн өөрийгөө бусдад хайрлагдаж байгаагаа мэдэрдэг байна.
Эстрогены тyвшин нэмэгдэнэ
Энэ нь зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой эрүүл байхад тусална гэсэн үг. Цусан дахь эстрогены хэмжээ нэмэгдсэнээр холестеринийг бууруулж ясны хэврэгшилтийг сааруулна. Эстроген нь хүний арьсыг өнгөлөг, гялгар байхад мөн чухал ач холбогдолтой. Мөн сарын тэмдгийн мөчлөг хооронд үтрээ хуурайшихаас сэргийлнэ.
Секс нь нойргүйдлээс сэргийлэх хамгийн сайн арга
Хүн дур ханасны дараа эрүүл, амгалан унтахад тусладаг серотонин хэмээх бодис ялгардаг. Секс нь мөн нойргүйдлийн үндсэн шалтгаан болсон хэт ачаалал, сэтгэл зовнил зэрэг зүйлээс салах хамгийн үр дүнтэй арга юм. Сексийн дэргэд нойрны эм, архи согтууруулах ундаа юу ч биш гэдгийг санаарай.
Секс-хамгийн ашигтай дасгал
Секс хийж дур тавих үед зүрхний цохилт хурдасч судасны цохилт минутанд 180 хүртэл удаа цохилно. Энэ нь зүрх судасны системийн хамгийн сайн дасгал. Мөн секс хийхэд бэлхүүс, өгзөгний булчинг чангардаг.
Секс-тураах сайн эм
Байнга л турахсан гэж явдаг бүсгүйчүүдэд анхааруулахад хэдэн зуун мянгаар нь мөнгөө гарздаж, элдэв эм хэрэглэж байхын оронд ердөө л байнга секс хий л гэж зөвлөе. Учир нь 20 минут секс хийхэд 160 калори хасагддаг.
Стрессээс гарах шилдэг арга
Хүний бүтэн өдрийн турш мэдэрсэн ачаалал, сэтгэл зовнилыг эмнэх сайн арга бол орой хариад л секс хийх явдал юм.
Секс хийвэл өвдөлт намдана
Секс хийх нь толгойны архаг өвчин, сарын тэмдгийн өвдөлт, үений өрөвсөл зэрэг олон өвчний өвдөлтийг бууруулдаг. Учир нь дур тавих үед өвчин намдаах эмэнд ордог анальгетик хэмээх бодистой ижил үйлчилгээтэй эндорфин ялгардаг байна. Ямартаа л эртний Хятадын уламжлалт анагаах ухаанд бүх өвчнийг засах шилдэг арга бол загас наадуулах гэж бичсэн байх вэ дээ?
Хүний гадаад байдал, өнгө үзэмж, гоо сайханд чухал нөлөөтэй
Энэ нь бүсгүйчүүдэд нэн хамаатай гэдгийг эрхэм бүсгүйчүүд минь бүү мартаарай. Сексээс таашаал авч дур ханасны дараа бүсгүй хүний нүдэнд оч гялалзаж, хэнд ч ажиглагдам ялдам харагддаг ажээ. Тиймээс бүсгүй хүнийг сайн мэддэг шилдэг эрчүүд бүсгүй хүнийг өглөө эрт ганц хараад л шөнөжин дурлалын бал амталж уу, эсвэл өвдгөө тэвэрч унтаж уу гэдгийг мэдчихдэг байна.